Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 157 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 75 нь Улаанбаатар хотод, 80 нь орон нутагт бүртгэгдсэн бол хоёр тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 41-80 гаруй насны хоёр иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,960 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 3,246 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 1,267
Хүндэвтэр - 1,571
Хүнд - 345
Нэн хүнд - 63 хүн байна.