АНУ-ын Кентакки мужийг өнгөрөгч баасан гаргийн шөнө хэд хэдэн хуй салхи дайрч, 70 гаруй хүн амиа алджээ.
Тус мужийн захирагч Энди Бешиарын хэлснээр, энэ нь тус бүс нутгийн түүхэн дэх хамгийн их хохирол учруулсан хуй салхи болсон бөгөөд амиа алдсан хүмүүсийн тоо 100 гаруй болж магадгүй байгаа аж.
Мэйфилд хотын лааны үйлдвэрийг хуй салхи дайрах үеэр дотор нь 100 гаруй ажилтан байсан бөгөөд одоо тэдний 40 орчмыг нь эсэн мэнд авраад байгаа хэдий ч хэдэн арван хүн нас барсан гэж албаныхан эмээж байна.
Хуй салхины аялсан 365 км зам дагуух бүс нутаг тэр чигээрээ их хэмжээний хохирол амссан бөгөөд энэ нь Кентакки муж бараг бүхэлдээ нэрвэгдсэн гэсэн үг юм. Бусад мужид ч мөн хуй салхины улмаас багадаа таван хүн нас баржээ. Хопкинс хэсэгт хүчтэй салхины улмаас галт тэрэг замаасаа гарсан байна.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.