Монголын хошин урлагийн загалмайлсан эцэг, гавьяат жүжигчин Батзанын Батзаяа таалал төгсжээ. Тэрээр 1958 онд Улаанбаатар хотод төрж, 1978 онд УБДС-ийн кино драмын ангийг Д.Маамхүүгийн удирдлага дор жүжигчин мэргэжлээр төгссөн.
Тэрбээр “Мартагдашгүй намар” киноны Болдын дүрээр Монголын ард түмний сэтгэл зүрхэнд мөнхөрсөн билээ. Мөн хошин урлагт түүний бүтээсэн дүрүүд хэдэн зуугаар тоологдоно.
Мөн тэрбээр Хүүхэд залуучуудын театр, Улсын циркт жүжигчнээр ажиллаж байгаад 1989 оноос Хүүхэд, залуучуудын театраас өрх тусгаарлаж, Хошин урлагийн театрыг байгуулсан ба анхны тоглолтоо 1990 оны аравдугаар сарын 1-нд Соёлын төв өргөөнд хийж байв.
Тэрээр эрүүл мэндийн шалтгаанаар сүүлийн хэдэн жил урлагийн алтан тайзнаа гаралгүй байсаар тэнгэрийн орондоо заларчээ.
Түүний ар гэр, үр хүүхдэд гүн эмгэнэл илэрхийлье.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Ум амгалан болтугай.