Дэлхийн хамгийн алдартай циркүүдийн нэг болох “Феникс” циркийн тайзнаа 2019 онд Монголын циркийн уран бүтээлчид “Нүүдэлчин” тоглолтоо хийсэн билээ.
Энэхүү тоглолтыг бэлтгэсэн ANGELS Mongolian Modern Circus Theatre циркийн хамт олон энэ удаа Монголын нүүдэлчин ард түмний өв соёл, аж амьдралыг орчин үеийн хэлбэрт оруулан найруулсан цирк, театр, бүжиг, хөгжим, язгуур урлаг хосолсон цоо шинэ NOMADE шоугаа дахин Франц улсад толилуулахаар болжээ.
Тоглолт 2021 оны 12 дугаар сарын 11-21-нд Парис хотын Dammarie Les Lys, мөн Rennes хотноо болох тул Францад ажиллаж амьдарч буй иргэд өргөнөөр оролцох боломжтой.
Монголын циркийн бие даасан, бүрэн хэмжээний тоглолтыг хамгийн сүүлд Холбооны Бүгд Найрамдах Герман Улсад 20 гаруй жилийн өмнө зохион байгуулж байжээ. Тиймээс “Нүүдэлчин” тоглолт нь Баруун Европд хийж байгаа Монголын циркийн томоохон хэмжээний, бие даасан тоглолт болох юм. Тоглолтод манай улсын 40 гаруй уран бүтээлч оролцоно.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.