“Оном" сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатартай цар тахлын нөхцөл байдал, Омикрон хувилбарын талаар ярилцлаа.
“Оном" сангийн ТУЗ-ийн дарга, доктор Д.Наранбаатар: Эрдэм, шинжилгээнд судлагдаагүй юм хийхдээ бид нар голцуу алдаад байгаа юм. Судалгаатай, шинжилгээтэй бодож боловсруулсан зүйл ерөнхийдөө онодог. Цар тахал дуусаагүй байна. Омикрон гээд илүү халдвартай, дархлааг тойрон гарах чадвартай. Халдвар авсан хүн дахиад халдвар авч байгаа. Иргэдэд сүргийн дархлаа тогтож байгаа учраас халдварын тохиолдол буурч байна. Вакцин бол өвчлөл, нас баралтаас хамгаалж байгаа. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэмтэдтэй хамтран Ковид-19 вакцины үр нөлөө, урвал үүсгэх болон дархлаа тогтоох чанарыг үнэлэх олон улсын судалгааг “Оном” сангийн эрдэмтэн, судлаачид хийхээр болсон.
Уг судалгаагааны арга зүйг ХӨСҮТ-ийн Эрдмийн зөвлөлд хэлэлцүүлэхээр оруулсан боловч судалгааны ажилд тавигдах шаардлагаар бичиж ирүүлнэ үү хэмээн буцаажээ. Дэлхийн хэмжээнд 8-9 улс уг судалгааны ажлыг хийхээр болсны нэг нь манай улс. Манай улс мянган иргэдийг судалгаанд хамруулна. Манайх шиг олон төрлийн вакцин тариулж, нэмэлт тунгаар өөр вакцин тариулж байгаа улс дэлхийд байхгүй. Урт хугацаандаа 2 сараас 2 жилийн дараа дархлаа тогтоц хэр байгааг судлана нь гэсэн үг.
Өнөөдөр дэлхийн хэвлэлд юу гарч байна. Файзер вакцины гурван тунтай хүн бол сайн хариу урвал үзүүлж, Омикроныг саармагжуулж чадаж байна гэж мэдээллүүд гараад эхэлж байна. Тэгтэл бид нар Синофармын II тун ажиллаж байгаа хүндээ бол ойролцоогоор Файзер нэг тунтай тэнцүү байгаа байхгүй юу. Тэгээд нэмээд дээр нь нэг Файзерын тун хийлгэсэн. Өвдөөгүй хүн бол II тунтай гэсэн үг. Файзерын II тунтай бол Омикроныг саармагжуулж чадахгүй үр дүнтэй харагдаж байна. Гэтэл зарим хүмүүс энэ хоёрын дунд өвдчихсөн. Ерөнхийдөө бол өвдөөд дахиад нэг тун авчихсан гэсэн үг. Тэр хүмүүс 4 тунтай болчихсон гэсэн үг. Синофармын 2 тун маань нэг тунтай тэнцүү, дээр нь өвдчихөөр нэг тун, дахиад нэмэлт Файзерын тун. Дээрээс нь хугацаанаас бас хамаарна нь. 3 долоо хоногийн дараа хийлгэвэл үр дүн муутай. 3 сарын дараа хийлгэвэл илүү сайн үр дүнтэй. Энэ хүмүүс маань Омикронд хэр сайн байх нь уу энэнийг бид нар хурдан олж мэдэх хэрэгтэй байна. Тэрнээс хамаараад бид нар ямар арга хэмжээ авах юм. Дахиад хилээ хаах юм уу. Бид нарын бодож байгаа тактик бол Омикроны тархалтын шуурга хурдхан шиг ороод ирэх юм бол жишээлбэл, ирэх 5, 6 дугаар сард орж ирэх юм бол өвдсөн хүмүүс маань дархлаа тогтоц буурчихсан байх үед орж ирвэл одоо энэ Европт болж байгаа Дельтагийн шуурга шиг нас баралт ихэснэ. Хурдан ороод ирвэл дархлаа тогтоц өндөр байгаа үед өөрсдөө дахиад нэг дархлааны системээ сэргээж өгөөд шуурга яваад өнгөрчихвөл бас нэг боломжтой. Тэгэхээр энэ бүгдээс хамаараад бид нар ямар стратеги барих, юу хийх вэ гэдэг нь тодорхойлогдох гээд байгаа юм.
Ихэнх нь бид нар 9, 10 дугаар сард өвдсөн. Тэгэхээр 12 дугаар сарын сүүл гэхээр 3 сар болж байгаа юм. Дархлаа сэргээх тунгаа хийлгэчихлээ. Тэр сэргээлт хамгийн багадаа 10 хоног, нэг, хоёр, гурван сар болоход хамгийн сайн түвшиндээ ирж байгаа. АНУ-ын Үндэсний эрүүл мэндийн хүрээлэнгийн захирлын бүх шинжлэх ухааны судалгаануудыг товчлоод гаргадаг тэр дээр юу маш тодорхой болсон зүйл бол. Вакцинаар үүсгэгдэж байгаа эсрэг биет болоод өвчлөөд эдгэрсэн эсрэг биетийн концентрац өндөр байх тусмаа нас баралт, хүндрэлээс хамгаалж байгаа. Тэгэхээр бид нар үүнд бэлтгэлээ хангаж, хийж байх ёстой. Манай ард иргэд ухаантай, юманд их прагматик ханддаг тул нэмэлт тунд хамрагдах байх. Сүүлийн үед хамрагдалтын тоо өсөөд байгаа. Тэгэхээр энэ бол зөв бэлтгэл болно. Хэзээ ерөнхийдөө бид нар хяналтыг юугаар тавих хэрэгтэй байна вэ гэхээр, жишээлбэл, нэг сайн хяналтын жишээ бол Төв цэвэрлэх байгууламж дээр орж ирж байгаа бохирын уснаас дээж аваад SARS COVID-ын концентрацыг тодорхойлж байх хэрэгтэй. Энэ бол хүн болгоноос дээж авахгүйгээр одоо бол нэг хаалга шинжилгээ хийдэг үе нь өнгөрчихөөд байна. Их бага байх үед тийм юм хийх боломжтой байсан. Одоо бид нар юу хийх хэрэгтэй вэ гэхээр бохирын уснаас хяналтуудаа хийж байх хэрэгтэй. Бохирын усанд илрээд гараад ирэхэд 14 хоногийн дараа өвчлөл нь ихсэж эхэлдэг. Тэгэхээр ирж байгаа шуургыг түрүүлээд мэдэх арга чинь бохирын усны хяналт.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
ЭНЭ НЭГ СОНИН АЦ БАЙНА АА
Энэ эрдэмтэн үнэн зөв мэдээлэл тарааж баймаар юм даа. Урд өмнө нь ярьсан хэлсэн нь зөрөөд байр юм. Олон улсын эрдэмтэн мэргэдийн судалгаа шинжилгээ зөвлөмжтэй зохицсон үнэн зөв мэдээлэл өгч байвал зүгээр юм даа
Энэ нэг балай пяздаа бнаа. Сайхан шаадөг гар даа больж үзэж заылаач.
enenii amaar yavaad olon hun ovdej uhej balarsaan.hudalch gardoo
Mongoliin khuu Onom sangiin Haranbaatart bayrlalaa. Ekh nutag, elgen sadangaa urgelj khairtai baij, erdem ukhaanaaraa giiguulj baikhiig khusey ee.