Улсын хэмжээнд сүүлийн 24 цагийн хугацаанд 286 тохиолдол шинээр илэрсэн байна. Үүний 149 нь нийслэлд, 137 нь орон нутагт бүртгэгджээ.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Говьсүмбэр аймагт 19 тохиолдол, Орхон аймагт 17 тохиолдол, Ховд аймагт 15 тохиолдол батлагдсан байна.
Хоногт 41-ээс дээш насны хоёр хүн нас барж, нийт нас баралтын тоо 1955 болсон байна. Нас барсан иргэдийн ар гэр, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлье.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн тоо 3626 байгаа бол гэрийн хяналтад 7076 хүн өрхийн эмчийн хяналтад эмчилгээ үйлчилгээ авч байна. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа нийт өвчтөнүүдийн 1385 нь хөнгөн, 1740 нь хүндэвтэр, 430 нь хүнд, 71 нь маш хүнд өвчилсөн иргэд байна. Үүнээс эмнэлэгт 727 хүүхэд, 151 жирэмсэн эмэгтэй хэвтэн эмчлүүлж байна.