СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-10

🔴LIVE: О.Алтангэрэл: Монгол улсын хүний эрх, агаарын бохирдолтой адил байна

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Хүний эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан О.Цогтгэрэл даргатай Ардчилсан намаас хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. 

АН-ын ЗГХЭГ-ын дарга О.Ган-Очир: 

-Өнөөдөр Хүний эрхийг хамгаалах өдөр. . Төр ковидоор далимдуулан яагаад хүний эрхийг зөрчив? 

2020 оны 12 сарын 2-нд: Сэлэнгээс ирсэн хүүхэд 22-ын товчоон дээр орж чадахгүй удсанаас ЭХЭМҮТ-д нас барсан. 

2020 оны 12 сарын 4-нд: Аав, ээж нь халдвар авсан хүүхдийг тусгаарлах байрнаас гарч ирэхэд гэрт нь оруулаагүй. 

2020 оны 12 сарын 7-нд: Архангай аймгаас ирсэн эмэгтэй 22-ын товчоон дээр нас барсан. Энэ мэт олон тохиолдлыг дурдаж болно. 

Хуульч О.Алтангэрэл: 

-Иргэд эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч чадахгүй байсаар байна. Сүхбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлсэн залууст эрүүгийн хэрэг үүсгэж байна. Дарханы замд хүмүүс хэдэн арваараа нас барж байна. Өмгөөлөл хийсэн өмгөөлөгчид яллах дүгнэлт үйлдэж байна.

АН-ын Дотоод сонгуулийн хорооны дарга И.Мөнхжаргал: 

-Улс төрийн агуулгатай нийтлэлээс хоёр, гурван өгүүлбэр авч ярьсны төлөө би өнөөдөр яллагдагчаар татагдаж, шүүхэд шилжээд байна. Монголд хүний эрх ийм байдалтай л байна. 

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.