СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

БНСУ гадаадын иргэдийн вакцинжуулалтын бүртгэлийг хүлээн зөвшөөрөв

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Өмнөд Солонгост гадаадын иргэдийн улс орондоо тариулсан вакциныг хүлээн зөвшөөрч, тэднийг коронавирусийн эсрэг "вакцинжуулалтад хамрагдсан" гэж үзэхээр болсныг тус улсын Халдварт өвчний хяналт, урьдчилан сэргийлэх агентлагаас мэдээлжээ.

Энэхүү арга хэмжээний хүрээнд гадаадын иргэдийг "Вакцины пасс" хөтөлбөрт хамруулж, БНСУ-д нэмэлт тун тариулах боломжийг олгох юм.

бөгөөд бизнес, эрдэм шинжилгээ, олон нийтийн болон хүмүүнлэгийн шалтгаанаар яаралтай, зайлшгүй нэвтрэх шаардлагатай гадаад иргэдээс тусгаарлалтаас чөлөөлөх гэрчилгээ шаарддаг байсан билээ.

Гэвч энэ нь гадаадын иргэдийг ялгаварлан гадуурхсан явдал гэх шүүмжлэл хүчээ авсан бөгөөд Өмнөд Солонгос дахь гадаадын улс орнуудын Элчин сайдын яамд үүнийг эсэргүүцэн, "шударга бус" үйлдлээ зогсоохыг уриалжээ.

Шинэ журмын дагуу, "Пфайзер", "Жанссен", "Модерна", "АстраЗенека", "Ковишилд", "Синофарм", "Синовак", "Коваксин" зэрэг зөвхөн ДЭМБ-аас зөвшөөрөгдсөн вакцинуудыг бүртгэх юм.

Эх сурвалж: The Korea Times

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.