СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Орон нутагт зам тээврийн ослоор дөрвөн иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Орон нутагт зам тээврийн ноцтой осол гарсан байна. Өмнөговь аймгийн Цогт-Овоо суманд 2 суудлын автомашин мөргөлдөж, 3 хүн гэмтэж, 4 хүн нас баржээ. 

Улаанбаатар хотоос Өмнөговь аймгийн чиглэлд зорчиж явсан иргэн М-ын эзэмшлийн “Приус-20” загварын суудлын автомашин, Өмнөговь аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан иргэн Б-ийн эзэмшлийн “Вингроад” загварын суудлын автомашинтай мөргөлдөж “Вингроад” загварын суудлын автомашинд зорчиж явсан нийслэлийн Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны харьяат иргэн Б /45 настай, эрэгтэй/, М /11 настай, эрэгтэй/, Н /8 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байсныг эсэн мэнд гаргаж Бүсийн оношлогоо эмчилгээний төвд, иргэн тул цогцсыг гаргаж тус аймаг дахь Цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд тус тус шилжүүлэн өгчээ.   

Булган аймгийн Булган суманд авто замын хажуу руу суудлын автомашин онхолдож 2 хүн автомашины төмөр эд ангид хавчуулагдан гэмтсэн байна. Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид очиход иргэн Ч-ын жолоодож явсан “Приус-41” загварын суудлын автомашин онхолдож Булган аймгийн Булган сумын харьяат .   

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.