Коронавирусийн "Омикрон" шинэ хувилбараар өвчилсөн хүмүүст бие сулрах, халуурах, толгой өвдөх, ханиалгах, хоолны дуршил буурах зэрэг гол шинж тэмдэг илэрч байгааг ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхны төлөөх хяналтын холбооны Эмнэлзүйн асуудал эрхэлсэн дэд захирал, анагаах ухааны доктор Татьяна Руженцова хэлжээ.
Тэрээр "Одоог хүртэлх өвчний явцын дүн шинжилгээнээс харахад ихэнх өвчтөнд бие сулрах, ядрах, 38 ба түүнээс хэм хүрч халуурах, толгой өвдөх, хоолны дуршил буурах, ханиалгах зэрэг шинж тэмдэг илэрч байна. Мөн ердийн коронавирусийн халдварын адил уушги болон бусад эрхтэнд гэмтэл дагалдаж болно" хэмээн тэмдэглэсэн байна.
Түүнчлэн, одоогийн байдлаар "Омикрон" хувилбарын шинж тэмдгүүдийн талаар мэдээлэл хангалтгүй байгаа ч удахгүй шинэ мэдээлэл гарах төлөвтэй байгааг Руженцова онцолжээ.
Харин Их Британийн эмч Дэвид Ллойд тус шинэ хувилбараар өвчилсөн хүүхдүүдэд ер бусын шинж тэмдэг илэрч байгааг энэ сарын эхээр мэдээлсэн юм. Түүний хэлснээр, ийм төрлийн халдвар авсан хүүхдүүдийн 15 хувьд нь тууралт гарч байгаа аж.
Эх сурвалж: Известия
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Манай короногийн судалгааны эрдэмтдийн баг болон ЭМЯ-ны холбогдох хүмүүс анхаралдаа энэ гадаад улсуудын эрдэмтэдийн хэлсэн ярьсаныг анхааралдаа авч судалж байж мэдээлэл түгээж баймаар юм даа
Хүн амын тал нь короно тусаад арайхийн амьд гарсанОлон мянган хүнээ алдаад байгаа монгол маань одоо яах болж бна даа Хөл хориогооо чангатгаамаар бна шүү Амьд явбал алтан аяганаас ус ууна
.Covidiin mash turliin daganasan uvchinuud bii bolood bna.! Odoo gadaadad baigaa irgeddee Mongolr uu naashin Zuuverlekhgui avchiruulakhgui baikh kheregtei.! Odoo dotood baigaa khaldvariin tarkhalt jaakhan buurch baigaa .! Tiim bolokhoor l Shine Turliin Covidiin haldvaraas uridchilan sergiilj dakhin tarkhaltaas nemj khaldvaraas Mongolchuud khamgaalagdakh yostoi..!
Хөл хорио
Гадуур елко тэмлэглээд ухаан алга гэж бна шүү. УОК анхааралдаа авдаггүй юм бх даа
Шинэ жилээ дижитал болгооч