Монгол Улсад блокчейн технологид суурилсан гэх олон төрлийн койн, токенуудыг цахим орчинд сурталчилж, олон нийтээс виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч (бирж/платформ)-ийн бус замаар буюу урьдчилсан захиалга /ICO/ гэх нэрийдлээр виртуал хөрөнгө гаргагчид бие даан хөрөнгө босгох үзэгдэл тасралтгүй үргэлжилсээр байна.
Олон улсын туршлагаас үзвэл Вьетнам, Энэтхэг, АНУ, Швейцар, Япон зэрэг орнуудад 2018-2019 оны хооронд “ICO” гэх нэрээр олон нийтээс шууд хөрөнгө босгох үзэгдэл дэлгэрч, олон хохирогчтой гэмт хэргүүд багагүй үйлдэгдсэн болох нь тогтоогдож байсан. Харин Монгол Улсын Их Хурлаар хэлэлцэж буй Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн төсөл батлагдахаас өмнө шинээр койн, токен гаргах этгээдүүд олширч, зөвхөн өөрийн койн/токеныг арилжаалах зорилго бүхий бирж/платформыг бий болгох, үүгээрээ дамжуулан /IEO/, эсхүл “ICO” гэх нэрээр шууд олон нийтээс хөрөнгө босгох үйл ажиллагаа нэмэгдэж байгаа нь хөрөнгө оруулагч, үйлчлүүлэгчдийг дараах байдлаар хохироох эрсдэлийг улам нэмэгдүүлэх хандлагатай байна. Үүнд:
Иймээс иргэд, хөрөнгө оруулагчид аливаа төрлийн койн/токеныг худалдан авах тохиолдолд учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж байхыг Санхүүгийн зохицуулах хорооноос дахин анхааруулж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.