Ардчилсан намын Үндэсний анхдугаар чуулганыг 2021 оны арванхоёрдугаар сарын 4-6-ны өдрүүдэд зохион байгуулсан. Тус нам Олон улсын хүний эрхийн өдрийг тохиолдуулан энэ сарын 10-ны өдөр тайван жагсаал зохион байгуулахаар болжээ. Ардчилсан намын дарга М.Тулгат, Нарийн бичгийн дарга О.Баасанхүү, дэд дарга Ч.Отгочулуу тэргүүтэй Ардчилсан намын гишүүд долоо хоног бүрийн 4:11 уулзалтын цагаараа тайван жагсаал, чуулган болон цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж байна.
Ардчилсан намын дарга М.Тулгат:
-Маргааш олон улсын хүний эрхийн өдөр. 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр ардчиллын анхны жагсаал цуглаан болж, Монголын ардчилсан холбоо ардчилсан түүхэн он тооллыг эхлүүлсэн. Энэ өдрийг ардчилал, хүний эрхийн тэмдэглэлт өдөр болгон тэмдэглэж ирсэн түүхтэй. Өнөөдөр АН-ын залуучууд удирдлагын багийнхан олуулаа оролцож байгаа нь үе үеийнхээ ардчилагчид, анхдагчид, өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүний эрх арчдиллын төлөө тууштай, үнэнч тэмцэж ирсэн нийт ардчилагчдадаа баярласан талархсанаа илэрхийлж байгаа юм.
Арванхоёрдугаар сар Ардчилсан намын хувьд их чухал онцлогтой сар. 2000 оны аравдугаар сарын 6-нд таван нам нэгдэж, Ардчилсан намыг үүсгэн байгуулсан. Богд хаант улсаа байгуулж, дэлхийд тусгаар тогтнолоо тунхагласан. Ийм учраас олон түүхэн өдрийг тэмдэглэдэг.
Ардчилсан нам өмнө нь бүсийн чуулганыг 20 гаруй удаа, үндэсний аяныг дөрвөн удаа зохион байгуулсан. Энэ бүхнийг нэгтгэсэн чуулган хараахан хийж амжаагүй байсан. Тийм учраас энэ удаа Үндэсний анхдугаар чуулганыг амжилттай зохион байгууллаа. 1300-гаад төлөөлөгч хүрэлцэн ирж, ардчиллын үйл хэрэг, намын дотоод асуудал, цаашдын шинэчлэлийн асуудлыг хэлэлцлээ.
Маргааш (2021.12.10) уламжлал ёсоор С.Зориг агсны хөшөөнд цэцэг өргөж, хүний эрхийн нээлттэй цуглаан зохион байгуулахаар төлөвлөж байна. Уг цуглаанд хүний эрхийн төлөө ажилладаг байгууллага, хүмүүсийг ирж үзэл бодол, үгээ хэлэх боломжийг олгож байна.
Өнөөдөр эрх баригч намын хувьд хүний эрхийн асуудалд анхаарал хандуулж байгаа нь дэвшил юм. Уг асуудал их хурлынх нь уриа, лоозон битгий байгаасай. Энэ чиглэлд АН хамтарч ажиллахад нээлттэй.
АН-ын гишүүн Ч.Өнөрбаяр: Улс орны хөгжлийг 50, 100 жилээр төлөвлөдөггүй байгаа. Дэлхийн улс орнууд улс орныхоо хөгжлийг 10 жилээр төлөвлөдөг. Эрх баригч намаас хүний эрхийн асуудалд анхаарч ажиллана гэж байгаа бол Ардчилсан намын санаачлан батлуулсан хүний эрхтэй холбоотой хуулиудыг сайжруулах тал анхаарах хэрэгтэй. Ардчилсан намаас 5 хуулийн төслийг УИХ-аар батлуулахаар бэлдэж байна.
АН-ын Нарийн бичгийн дарга О.Баасанхүү: УДШ-ээс АН-ын даргыг цахим бүртгэлд бүртгэхийг нэн яаралтай шийдэж өгөхийг шаардмаар байна. Улс төрийн үйл ажиллагаа явуулах гэхээр санаатайгаар өмнөх Ерөнхийлөгчийн нөлөөнд байдаг шүүх, хуулийн байгууллагын хараанд манай АН-ыг бойкотолсон байдалтай байна.
Намынхаа эгэл жирийн гишүүдэд хандаж хэлмээр байна. “Төөрсөн хонинууд минь буцаж ир” гэдэг шиг та нар маань МАН-ын гар хөл бололгүй М.Тулгат дарга дээрээ нэгдээд бүгдээрээ хамтдаа сөрөг хүчний үүргээ гүйцэтгэе.
Намын нөгөө хэддээ намын бүртгэлд битгий саад болооч гэж хэлмээр байна. Ардчилсан нам үеийн үед авлига албан тушаалын хэрэгт холбогдсон хүмүүсийг нам ямар ч улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байсан. Харин МАН-ынхан саяхнаас дээрх шийдвэрийг үзүүлэхгүй байхаар шийдэж байна. МАН шударга ёсыг тогтооё гэж байгаа бол манай намаас очсон зарим нэг нөхдүүдийг буцааж, намаасаа хөөж явуулаач ээ гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Баасанхүү Өнөрбаяр хоёр байгаа газар АН ын гишүүд дэмжигчид очиж нэгдэж харагдаач
Өөрсдөө МАН.тай нийлж самраад байгаа биздээ
Erdeneeteigee taarsan luivarchid.ta nar odoo bushuuhan zailaachee.yhehdee yher buugaa gedeg l bolj bainadaa.muu hyn gedeg olon saihan zaluug hulduu chirlee dee.erdenee baasanhyy ta nar
ГОНДООМ БААСАНХҮҮ
Энэ хэд нь дүрмээрээ яваад бхын,нураах хүсэлтэйнүүд нь давхардчаад явуулахгүй бн
Энэ хүмүүсийн зөв
хурга болгоод байгаарай .бүүр эрт Хуц болсон шүү
За бас л Арай хийж намдаж байгаа Ко халдварыг бас л тараах эх үүсвэр болгох нь дээ Та Нар баахан хүн цуглуулж жагсаал хийлээ гээд юу болох юм Тарж бутарсан хэдэн луйварчид чинь нэгдэнэ гэж бодоод байгаа бол юул бол
Та нөхөд одоо болсон доо. Гишүүнгүй. хохь тайжууд хаа холдох вэ дээ. Одоо боль доо. Баасанхүү та МАН даа буц бид нэг нам болъё
Баасанхүү хэн юм бэ Ардчилсан Нам чамд ямар хамаатай юм
Tanih hun 1 ch alga
төөрсөн хурганууд аа,
төөрсөн хурганууд аа,
төөрсөн хурганууд аа,
төөрсөн хурганууд аа,
төөрсөн хурганууд аа,
За. Энэ. Намд.. Баасанхүү. Магнай. Өнөрбаяр. Нар. Байгаа. Цагт.. АН. Нэгдэхгүй. Шүү.