СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Финландын Ерөнхий сайд ойрын хавьтал болсон ч шөнийн цэнгээний газарт оржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Финландын Ерөнхий сайд Санна Марин коронавирустэй хүний ойрын хавьтал болсон гэдгээ мэдэж байсан хэдий ч шөнийн цэнгээний газраар үйлчлүүлсэн болох нь ил болсны дараа уучлалт гуйжээ.

болохыг орон нутгийн нэгэн сэтгүүл мэдээлж, түүний зургийг нийтэлсэн байна. Ерөнхий сайдын энэ үйлдлээс хэдхэн цагийн өмнө тус улсын Гадаад хэргийн сайд Пекка Хаавистогийн коронавирусийн шинжилгээний хариу "Эерэг" гараад байсан аж.

Тэгвэл Марин өөрийн "Facebook" хуудсаараа дамжуулан уучлалт гуйхдаа "Би нөхрийнхөө хамт гадуур хооллож, дэлгүүр хэсэн, найз нөхөдтэйгөө уулзсан бөгөөд хотын шөнийн амьдралыг үзсэн. Хэдий би халдвар авсан хүний ойрын хавьтал болсон ч намайг тусгаарлалтад орох шаардлагагүй гэж албаны хүн хэлсэн. Гэхдээ би илүү сайн дүгнэлт хийж, надад өгсөн удирдамжийг дахин шалгах ёстой байсан. Үүнийг ойлгоогүйдээ маш их харамсаж байна" хэмээн бичжээ.

Финланд нь цар тахлын тохиолдлын тоогоороо Европт хамгийн бага үзүүлэлтүүдийн нэгтэй байсан хэдий ч сүүлийн үед тус улсад халдварын тархалт урьд өмнө байгаагүй өндөр түвшинд хүрээд зогсолгүй шинэ "Омикрон" хувилбарын найман тохиолдол бүртгэгдээд байгаа юм.

Эх сурвалж: AFP

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.