АНУ "Бээжин-2022" өвлийн олимпын наадмыг дипломат харилцааны үүднээс бойкотлосон талаар бид мэдээлсэн билээ. Тэгвэл Австрали улс мөн энэхүү бойкотын арга хэмжээнд нэгдэж байгаагаа зарлажээ. Гэхдээ тус улсын тамирчид АНУ-ын тамирчдын адил Олимпын наадамд оролцох хэвээрээ юм.
Уг шийдвэр нь Хятадын Шинжаан дахь "хүний эрхийн зөрчил" болон "Австрали улсын зүгээс өмнө нь хөндөж байсан бусад олон асуудал"-тай холбоотой гэж Ерөнхий сайд Скотт Моррисоны мэдэгджээ. Эдгээр хоёр улсын харилцаа сүүлийн жилүүдэд хурцадсан бөгөөд Австрали улс бойкотод нэгдсэн нь гайхах зүйл биш гэдгийг Моррисон тэмдэглэсэн байна.
Тэгвэл БНХАУ-ын зүгээс АНУ-ын шийдвэрийг буруушааж, хариу арга хэмжээ авна гэж сүрдүүлээд байгаа билээ. Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан АНУ-ыг "спортын талбарт улс төрийн төвийг сахих" дүрмийг зөрчин, "худал цуурхал"-д үндэслэсэн бойкот зарласан гэж мэдэгдсэн юм.
Австралиас гадна Канад, Япон зэрэг бусад улс орон ч мөн адил "Бээжин-2022" олимпын наадмыг дипломат аргаар бойкотлох талаар хэлэлцэж байгаа аж. Харин Шинэ Зеланд улс коронавирусийн цар тахлын улмаас албан ёсны төлөөлөгчдөө Бээжин рүү илгээхгүй гэжээ.
Эх сурвалж: BBC
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Sportiig ingej uls turdtei hutgaj baigaa ni buruu da uursduu l hunii erhee deedel hunii erhee uursduu huuliaraa boomolson baidag hyadadaas dor baij