СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

АНУ-ын дипломатууд Бээжингийн өвлийн олимпыг бойкотлоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо ирэх онд болох Өвлийн олимпын наадмыг АНУ дипломат харилцааны үүднээс бойкотлохоо зарлажээ.

Гэхдээ тус улсын тамирчид уг спортын наадамд оролцох бөгөөд тэдэнд Засгийн газраас бүрэн дэмжлэг үзүүлнэ гэжээ.

Тэгвэл БНХАУ-ын зүгээс аливаа улс орон бойкот зарлавал "шийдвэртэй хариу арга хэмжээ авна" гэж өмнө нь мэдэгдээд байсан билээ.

Ерөнхийлөгч Жо Байдены засаг захиргаа "Бээжин-2022" өвлийн олимпын наадмыг бойкотлосон нь 1980 оноос хойших ийм төрлийн анхны арга хэмжээ юм. Харин ЗХУ болон түүний холбоотнууд үүний хариуд 1984 онд Лос-Анжелес хотноо зохион байгуулагдсан Зуны олимпын наадмыг бойкотлосон юм.

Цагаан ордны Хэвлэлийн нарийн бичгийн дарга Жен Псаки "АНУ-ын Засгийн газар энэ бүх хугацаанд бэлтгэл хийсэн тамирчдаа шийтгэх нь буруу гэж үзэж байгаа хэдий ч албан ёсны төлөөлөгчдөө илгээхгүй байх нь тодорхой мессеж илгээх болно" гэж мэдээлжээ.

Сонирхуулахад, АНУ 2028 онд Зуны олимпын наадмыг зохион байгуулахаар бэлтгэж байгаа юм.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
203.91.112.62

Муусайн янкууд дэлхийг эзэгнэхгээд чадахгүй болохоор боож үхэх нь. хөгшин европийг оролдоод сууж бай. Азийн зуун болно тэнэгүүдээ.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.