СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Хахууль авсан 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчийн гэм буруутай, эсэхийг дэнслүүлнэ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Сүхбаатар дүүргийн 24 дүгээр цэцэрлэгийн эрхлэгчээр ажиллаж байсан Д.Энхцэцэг, бүлгийн багш Н.Баярмаа, туслах багш С.Байгальмаа, иргэн Б.Энхтуул нарт холбогдох, хээл хахууль авсан, өгсөн, зуучилсан хэрэгт НПГ-аас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.

Цэцэрлэгийн багш, захирал нар хамран сургах тойргийн бус хаягт амьдардаг иргэн Б.Энхтуулын хүүхдийг цэцэрлэгт оруулахын тулд өнгөрсөн оны есдүгээр сард 500 мянган төгрөг хуваан авсан хэрэгт хамтран оролцсон үйлдэлд холбогдсон байна.  

Прокурорын байгууллага өнгөрсөн долоо хоногт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдоос гаргасан 230 гомдол, хүсэлтийг шийдвэрлэж, мөрдөгч болон зөрчлийн хэрэг бүртгэх эрх бүхий албан тушаалтанд тодорхой ажиллагаа гүйцэтгүүлэхээр 430 даалгавар бичгээр өгчээ. Мөрдөн байцаалтын 2741 хэрэгт хяналт тавьж, 397-д нь яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлэхээр болсон аж. Тэдний дунд хүрээлэн байгаа орчны эсрэг болон авлигын тус бүр 14 байгаагийн дотор дээрх цэцэрлэгийн багш, захирлын хэрэг буй юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (2)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Zovhin
2 жилийн өмнө
202.55.188.105

Tsetserlegin erhlegch nar songon shalgaruulalt nerin dor hahuuli avch bga bagsh ajilchid mash ih bga yalanguya shine tsetserlegt torin blaga bas ijil

Erdenee
2 жилийн өмнө
192.82.90.83

abilgiin tom akul barij chadahgui nuhduud jijig jaraahai barichihaad surjignej ajil hiisen dur esgej bh shib dee.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.