СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

НМХГ-ын байцаагчид торгох ял оноож, хахууль өгөгчийг албадан сургалтанд хамруулна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар (НМХГ)-ын албан тушаалтнууд эрх мэдлээ урвуулж, хээл хахууль авсан хэрэгт ар араасаа холбогдож буй талаар бид өнгөрсөн долоо хоногт мэдээлсэн.

Тухайлбал, тус газрын Тамгын газрын дарга М.Баянмөнхийг Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналт, зохицуулалтын газрын Барилга, байгууламжийн хяналтын хэлтсийн дарга Д.Жүрмэддоржтой хамт бусдаас 73 сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдуулан АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шалгаж эхэлсэн билээ. Үүнээс өмнө НМХГ-ын Байгаль орчин, уул уурхайн хяналтын хэлтсийн дарга Ж.Ганзоригийг бусдыг хясан боогдуулж хахууль авсан үндэслэлээр яллагдагчаар тооцон байцааж эхэлсэн.

Тэгвэл байна. Мөн нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасжээ.

Харин хахууль өгөгчийг нь албадан сургалтад хамруулахаар болсон аж. Т.Батцэнгэл дээрх албан тушаалыг хашиж байхдаа Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн холбогдох заалтыг үл ойшоож, илрүүлсэн зөрчлөө арилгуулах хугацаатай үүрэг даалгавар өгч, биелэлтийг хангуулах үүргээ умартан, Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дахь, иргэн Д.Энхтайваны эзэмшлийн “Делта төв”-ийн барилгын дээд талд давхар нэмэхдээ эрх бүхий байгууллагаас зөвшөөрөл аваагүй байхад байна.

Хахууль авсан, өгсөн хүмүүс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргаснаар дээрх ял шийтгэлийг ногдуулжээ.  

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Иргэн
2 жилийн өмнө
192.82.78.202

Хахуул аваад торгуулаад өнгөрдөг болж тэхээр хахуул авах үйл ажилгаа хаасайгүй өргөжин тэлж хөгжих боломжтой болж байгаа юм биш үү сайхан хуультай юмаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.