СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлийн 73 байршилд 130 мянган тн түүхий нүүрс түлж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Засгийн газрын ээлжит хуралдааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд агаарын бохирдлыг бууруулах зарим үйл ажиллагааны талаар танилцуулж, дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхээр болжээ.

Агаар бохирдуулах эх үүсвэр тус бүрээс бохирдуулагч бодисын хаягдлын тооцоо судалгааг хийж, агаарын бохирдолд эзлэх хувийг тодорхойлсон дүнг Засгийн газрын хуралдаанд танилцуулахыг үүрэг болгосон байна

Мөн 2022 оны 5 дугаар сарын 15-наас түүхий нүүрс болон хагас боловсруулсан нүүрс хэрэглэхийг хориглосонтой холбогдуулан эрчим хүчний тусгай зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын усан халаалтын зуух, технологийн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллагын уурын зуухны эх үүсвэр тус бүрт авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар судалж, дүнг танилцуулахыг даалгасан юм.

Нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсэд Налайх дүүргийг нэмэхтэй холбогдуулан  

2021 оны 11 дүгээр сарын байдлаар Нийслэлийн 73 байршилд 182 зууханд 130 мянган тн түүхий нүүрс хэрэглэж байгаа юм.

Халаалтын зуухыг буулгаж, хэрэглэгчдийг төвлөрсөн дулаан хангамжид холбохыг байгальд ээлтэй технологиор шийдэж, агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд Ингэснээр агаарт хаягдах "PM10" тоосонцрын хэмжээ 1,900 тн, хүхэрлэг хийн хэмжээ 570 тонноор буурах юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.