СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

"Хүний биед халдах" зөрчил өмнөх сараас таван хувиар буурчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Энэ он гарсаар улсын хэмжээнд 1,876,582 зөрчлийн хэрэг бүртгэгдсэнээс 11 дүгээр сарын байдлаар 233,499 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх 10 дугаар сартай харьцуулахад 7.6 хувиар өссөн байна.

бол 99.3 хувийг нь Цагдаагийн байгууллага, 0.03 хувийг Мэргэжлийн хяналт, 0.02 хувийг Онцгой байдал, 0.6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

ба өмнөх сараас шийтгэл оногдуулсан хүн 8 хувиар өсөж, хуулийн этгээд 13 хувиар буурчээ.

Зөрчил үйлдсэн хүмүүсийн 76.7 хувь нь эрэгтэй, 23.3 хувь нь эмэгтэй,  66 хувь нь 26-45 насныхан байна.

нь хамгийн өндөр хувьтай байгаа бол "Мөрийтэй тоглоом тоглох" зөрчил 40 хувиар, "Хулгайлах" зөрчил 37 хувиар, "Нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах" зөрчил 10 хувиар, "Олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах" зөрчил 8.8 хувиар, "Хүүхдийн эрхийг зөрчих" зөрчил 3 хувиар, "Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль зөрчих" зөрчил 7 хувиар тус тус өссөн байна.

"Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих" зөрчлийн тухайд гамшиг, аюулт үзэгдэл, халдварт өвчин, осол, аюулын үед эрх бүхий байгууллагаас тогтоосон хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалт, тэдгээрийн  дэглэм зөрчсөн, саад учруулсан, "Танхайрах" зөрчлийн тухайд олон нийтийн газар, орон байранд танхайрсан зөрчлүүд ихэвчлэн үйлдэгджээ.

Харин "Хүний биед халдах" зөрчил өмнөх сараас 5 хувиар, "Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль зөрчих" зөрчил 2 хувиар, "Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих" зөрчил 3 хувиар, "Төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах" зөрчил 14 хувиар тус тус буурчээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.