Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын ээлжит мэдээллийг хүргэлээ.
Сүүлийн 24 цагт цар тахлын халдварын 310 шинэ тохиолдол батлагджээ. Нийт илэрсэн тохиолдлын 196 нь Улаанбаатар хотод, 111 нь орон нутагт бүртгэгдсэн бол гурван тохиолдол зөөвөрлөгдөж ирсэн байна.
Мөн өнгөрсөн 24 цагийн хугацаанд 21-80 насны гурван иргэн нас баржээ. Ийнхүү коронавирусийн халдварын улмаас эндсэн иргэдийн тоо нийт 1,950 болж байгаа юм.
Одоогийн байдлаар нийт 4,046 хүн хэвтэн эмчлүүлж байна.
Цар тахлаар өвчлөн, эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл,
Хөнгөн - 1,558
Хүндэвтэр - 1,947
Хүнд - 472
Нэн хүнд - 69 хүн байна.