СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-08

"Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт" судалгааг танилцуулж, хэлэлцүүлжээ

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
3 жилийн өмнө

Монгол Улсын дотоодын шилжих хөдөлгөөн 2000 оноос эрчимжиж, шилжилт хөдөлгөөний дийлэнх нь хөдөө орон нутгаас Улаанбаатар хот, төв суурин газрыг чиглэсэн төлөвтэй байна.

Орон нутаг болон нийслэл Улаанбаатар хотын хөгжлийн ялгаатай байдал, ажлын байрны олдоц, суурь нийгмийн үйлчилгээ тэр дундаа эрүүл мэнд, боловсролын үйлчилгээний хүртээмжээс шалтгаалан иргэд төв суурин газрыг зорьсоор байгаа юм.

Тэгвэл НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллага "Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгаа" болон "Монгол улс: Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт" сэдэвт судалгааг 2020-2021 онд гүйцэтгэн, судалгааны голлох үр дүнг олон нийт болон бодлого гаргагчдад танилцуулж, бодлогын хэлэлцүүлэг зохион байгуулжээ.

 

Судалгаагаар Мөн бүртгэлтэй шилжигчид өрхийн орлогоо 45 хувиар буюу 363 мянга орчим төгрөгөөр, бүртгэлгүй нь 29 хувиар нэмэгдүүлснийг судалгаа харуулжээ. Энэ нь орон нутагт иргэд ажлын байрны олдоц, үнэлэмж муу зэрэгтэй холбоотой. 

Дотоодын шилжилт хөдөлгөөн сүүлийн жилүүдэд эрчимжсэнтэй холбогдуулан юм. Уг захирамжийн үр дүнг судлахад судалгаанд оролцсон иргэдийн дийлэнх буюу 83 хувь нь хязгаарлалтыг мэддэг эсэхээс үл хамааран шилжин ирэх байсан хэмээн хариулжээ. Мөн хязгаарлалт нь Улаанбаатар хотын оршин суугчдын амьдрах орчныг сайжруулах эцсийн зорилгодоо хүрээгүй гэдэг нь харагджээ. Тодруулбал, судалгаанд оролцогчдын: 

  • 57 хувь нь ямар ч эерэг нөлөө гараагүй, 
  • 83 хувь нь замын түгжрэл дээрдээгүй
  • 79 хувь нь хөрсний бохирдол нэмэгдсэн
  • 75 хувь нь усны бохирдол нэмэгдсэн 
  • 60 хувь аюулгүй байдал сайжраагүй хэмээн хариулжээ.

Бодлогын хэлэлцүүлэгт Засгийн Газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга У.Бямбасүрэн, Нийслэлийн Инновац, технологийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Р.Дагва, Үндэсний хөгжлийн газрын дэд дарга Д.Дөлгөөн, Нийгмийн дэвшил эмэгтэйчүүд хөдөлгөөн ТББ-н гүйцэтгэх захирал Д.Элбэрэл, НҮБ-ын Шилжилт хөдөлгөөний байгууллагын хөтөлбөрийн менежер Виктор Лутенко нар оролцож, Д.Жаргалсайхан (Jargal Defacto) xэлэлцүүлгийг чиглүүлсэн юм. 

Хэлэлцүүлгийн үеэр шилжилт хөдөлгөөний засаглалыг сайжруулах бодит арга хэмжээг төлөвлөх, бодлогод тусгах талаар талууд санал солилцжээ.

нь "дотоодыншилжин суурьшигчдын эрэлт, хэрэгцээ, үзэл бодлын талаарх үнэ цэнэтэй мэдээлэл, ойлголтыг бидэнд өгч, цаашид хөгжилд хувь нэмэр оруулах мэдээллийн нөөц боломжийг нээж өгч байна" гэж НҮБ-ын шилжилт хөдөлгөөний байгууллагаас хэлсэн байна.

Шилжилт хөдөлгөөн ба хөдөлмөр эрхлэлт сэдэвт судалгааг МУИС-ийн Хүн амын сургалт судалгааны төв,Улаанбаатар хотын шилжилт хөдөлгөөний хязгаарлалтын үр нөлөө болон шилжин суурьшигчдын эмзэг байдлын судалгааг Хараат бус судалгааны хүрээлэн гүйцэтгэжээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.