СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-08

🔴 LIVE: АВЛИГЫН ЭСРЭГ Үндэсний чуулган-2021

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
3 жилийн өмнө

Монгол Улсын Авлигатай тэмцэх газар энэ өдөр “Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээг зохион байгуулж байна. Авлигын эсрэг үндэсний чуулганд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Улсын их хурлын Тамгын газар, Засгийн газрын хэрэг эрхлэх газар, шүүх эрх мэдлийн болон хууль сахиулах байгууллагууд, яам, агентлаг, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх албаны “Транспарэнси Интэрнэшнл” зэрэг олон улсын байгууллагууд, хувийн хэвшил, төрийн бус болон хэвлэл мэдээлэл, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагууд, гадаадын зочид төлөөлөгчид оролцож, санал бодлоо солилцох юм.

Үндэсний чуулганы нээлтэд Ерөнхийлөгч У.Хүрэлсүх илгээлт хүргүүлж, тусгаарлалтад байгаа УИХ-ын дарга Г.Занданшатар цахимаар оролцлоо. Харин Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ биечлэн оролцсон байна. Түүнчлэн авлигын эсрэг болон сайд засаглалыг бэхжүүлэхийн төлөө үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагын нэр хүндтэй төлөөлөгчид оролцлоо.

“Авлигын эсрэг үндэсний чуулган-2021” арга хэмжээ нь 4 салбар хэлэлцүүлгээр үргэлжилнэ.

1.    Авлигатай тэмцэх эрх зүйн орчин, хуулийн байгууллагуудын хамтын ажиллагаа

2.    Авлигатай тэмцэхэд хэвлэл мэдээллийн болон иргэний нийгмийн байгууллагын үүрэг, оролцоо

3.    Төрийн албаны шударга, ил тод байдлыг бэхжүүлэхэд анхаарах асуудал

4.    Хувийн хэвшил ба шударга өрсөлдөөн

Авлигын асуудлаар оролцогч талууд ярилцаж, өнөөгийн нөхцөлд тулгамдсан асуудлуудаа тал бүрээс ярилцаж, нэгдсэн шийдэл, бодит үр дүнд хүрэх шаардлагатай. Үүний тулд бодлого боловсруулагчид, шийдвэо гаргагчдын хүсэл зоригийг сонсох, судлаач эрдэмтдийн санал дүгнэлтийг хэлэлцэх, олон улсын тавцанд үндэсний үүрэг хариуцлагаа харуулах түүхэн бололцоог энэхүү Үндэсний чуулган олгож байгаагаараа онцлог юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.