СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-07

Д.Амарбаясгалан: Авлига, албан тушаалын гэмт хэрэгтнүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлэхгүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

МАН-ын 30 дахь Их хуралд тус намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн тавьсан илтгэл олны анхаарлыг татаж байна.

Тэрбээр илтгэлдээ “Намын ардчиллын зарчимд харшилсан, хүний эрхийг зөрчсөн, Монгол Ардын намын үнэт зүйлийг сэвтээж буй ёс зүйн зөрчил гаргасан албан тушаалтнуудад хариуцлага тооцох, бүх шатны сонгуульд нэр дэвшүүлдэггүй, намын аливаа удирдах албан тушаалд ажиллуулдаггүй байх, төрийн болон улс төрийн албан тушаалд томилоход дэмжлэг үзүүлэхгүй байх зарчмыг, Намын хяналтын ерөнхий хороо болон Ёс зүйн хорооны дүгнэлтийг үндэс болгон хэрэгжүүлэхээр зорилго тавин ажиллана.

Улс төрийн нам бол ард түмний улс төрийн хүсэл зориг, үзэл бодлыг илэрхийлж, нийтийн сайн сайхны төлөө ажиллах үүрэгтэй улс төрийн институци мөн. Түүнээс биш хэн нэгний ашиг хонжоо олох, албан тушаалд хүрэх шат биш” хэмээн онцолсон юм.

Мөн тэрбээр “Аливаа гэмт хэрэгт холбогдсон, тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон намын гишүүдэд улс төрийн дэмжлэг үзүүлдэггүй байх заалтыг дүрэмд оруулна” гэж мэдэгдсэн бөгөөд Их хурлын төлөөлөгчид дүрмийн өөрчлөлтийг өнөөдөр хэлэлцэж эцэслэн батална.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
108.162.190.109

Намын дүрэмээ ягштал биелүүлэх нь чухал. Гишүүдтэйгээ сайн ажиллах шаардлагатай байна. Анхан шатандаа намын байгууллага нутаг дэвсгэрийн зохион байгуулалттай учир хуучин байгууллагын дэрэгдэх шиг хяналт тавьж чаддаггүй. Одоо яаж хариуцлага тооцохоо сайн бодмоор.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.