СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-07

Дархлааны хариу урвал буурч байгаа тул нэмэлт тунд хамрагдахыг зөвлөж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

“Bloomberg” агентлагийн сэтгүүлчид Жонс Хопкинсын “Блумберг” Нийгмийн эрүүл мэндийн сургуулийн профессор Крис Бейрертэй “омикрон” хувилбар, вакцины нэмэлт тунгийн холбоо хамаарал, иргэдийг вакцинд заавал хамруулах шийдвэрийн үр нөлөөний талаар ярилцжээ.

-“Омикрон” хувилбар Өмнөд Африкт илэрсэн талаарх мэдээллийг анх сонсоод та бүхэн хэрхэн хүлээн авсан бэ?

-Мэдээж бид маш их санаа зовнисон. Учир нь “омикрон” хувилбар Гаутенг муж, Йоханнесбург, Преториа хот зэрэг “дельта” хувилбарын томоохон давлагаанд саяхан нэрвэгдсэн бүсүүдэд тархаж байна. Эдгээр газруудад 7-9 дүгээр сард “дельта” хувилбарын улмаас өвчлөл эрс нэмэгдсэн. Үүнийг хүн амын олонх нь дархлаа тогтсон гэж харж болно. . Энэ нь мэргэжилтнүүдийг ихэд түгшээж байгаа юм. 

-Шинэ хувилбарын талаар хэвлэл мэдээллийн хэрэгслүүд янз бүрээр мэдээлж, олон нийт ч ихээхэн анхаарал хандуулж байна. Үүнд шинжлэх ухаанчаар, ул суурьтай хандах хэрэгтэй. Та урьд нь вирусийг саармагжуулах эсрэг биетийн судалгаа, тэр дундаа дархлааны хариу урвалын талаар дурдаж байсан. Лабораторид яг юу болж байгааг бидэнд тайлбарлаж өгч болох уу?

-Тэгэхээр бид одоо коронавирусээр . Дархлааны хариу урвал буурах магадлал өндөр байгаа. Иймд хариу урвалыг хамгаалах боломжтой түвшинд нь эргүүлэн хүргэхийн тулд нэмэлт тунд хамрагдахын ач холбогдлын талаарх мэдээллийг түгээж байна. Иймээс л бид нэмэлт тунд хамрагдах боломжтой Америкийн иргэн бүрд ийм зөвлөмжийг өгч байгаа юм. Миний хувьд үүнийг хамгийн ухаалаг алхам гэж бодож байгаа.

-Доктор Бейрер. “Омикрон” хувилбар илрэхээс өмнө нэмэлт тунг хэн хийлгэх хэрэгтэй, дархлааг өдөөх нь хэр ач холбогдолтой эсэх талаар санал зөрөлдөөн их байсан. Харин одоо энэ нь үндсэн арга хэмжээнүүдийн нэг болоод байна. Халдварын шинэ давлагаанаас сэргийлэхэд өмнөхтэй харьцуулахад шинжлэх ухааны талаас хэр өөрчлөлт гараад байна вэ?

-Миний бодлоор урьд нь шинжлэх ухааны нэгдсэн шийдэл байгаагүй, харин одоо харьцангуй хүчтэй болоод байна. . Энэ нь ч мэргэжилтнүүдийг ихэд түгшээж байна. Өмнөд Африкийн хувьд матрицын РНХ-д суурилсан вакцин хэрэглэж байгаа. Гэсэн хэдий ч энэ вирус тархаж байна. Харин сайн мэдээ гэвэл, бидний одоогоор танилцаад буй Өмнөд Африкаас ирүүлсэн урьдчилсан мэдээллээр вакцинд бүрэн хамрагдсан хүмүүс эмнэлэгт хүргэгдэх тохиолдол цөөн байна. Гэхдээ халдвар тархаж эхлээд цөөхөн хоногийн нүүр үзэж байгаа учраас үргэлжлүүлэн судлах хэрэгтэй. Сүүлийн жил хагасын хугацаан дахь халдварын нөхцөл байдлаас харахад эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх, хүндээр өвчлөх тохиолдлын тоо хувилбарууд тархаж эхэлснээс хожуу мэдэгдэж байсан. .

-Европын олон орон иргэддээ вакцинд заавал хамрагдах шаардлагыг тавьж байгаа нь вакцинууд хүндээр өвчлөхөөс урьдчилсан сэргийлэх төлөвтэй байгаатай холбоотой байх. Германы Канцлер Ангела Меркедийн хувьд вакцинд хамрагдаагүй хүмүүст хөл хорио тогтооно гэдгийг мэдэгдээд байгаа бол олон орон торгууль ногдуулахаа зарлаад байна. Ийм шийдвэр нь иргэдийн вакциныг эсэргүүцэх үзэл санааг улам нэмэгдүүлэх үү, эсвэл илүү олон хүнийг дархлаажуулалтад хамрагдахад түлхэц болох болов уу? Үүнийг та шинжлэх ухааны үүднээс хэрхэн харж байна вэ?

-Иргэдэд вакцинд заавал хамрагдах шаардлага тавих нь үр дүнтэй гэдэг нь ерөнхийдөө тодорхой байна. Хүмүүсийн хувьд хэрхэн хүлээн авах нь өөрсдөөс нь шалтгаалах байх. АНУ-д вакцинд заавал хамрагдах журам 1985 оноос хойш буюу Массачусетст салхин цэцгийн тархалт гарснаас хойш хэрэгжсэнийг бид мэднэ. Тиймээс ийм шийдвэр нь маш чухал үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байна. 

-Доктор Бейрер энэ бол сүүлийн асуулт. Нью-Йорк муж улсын Женева хотоос цахим шуудангаар ирсэн байна. Хобарт, Уильям, Смит нар Женеваг дэлхий дээрх хамгийн хүйтэн газар гэж үзвэл Женева “Covid”-ийг устгах уу гэж асуужээ. Та юу гэж бодож байна?

-Цаг агаар хүйтрэхэд хүмүүс дотор байхыг илүүд үздэг. Үүнтэй холбоотойгоор халдварын үзүүлэлтүүд нэмэгдэж байгааг бид харж байгаа. Европт өвөл халдварын дөрөв дэх давлагаа нүүрлээд байгааг үүнтэй холбон тайлбарлах боломжтой юм.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.