СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Европын Комиссоос Ирландад 920 сая евро олгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

Европын Комисс "Брексит"-ийн нөлөөллийг бууруулах арга хэмжээний хүрээнд Бүгд Найрамдах Ирланд Улсад 920 сая евро олгохоор болжээ. Үүний хүрээнд, Ирландын Засгийн газар 2021 онд 361.5 сая, 2022 онд 276.7 сая, 2023 онд 282.2 сая евро хүлээн авах юм.

Их Британи улс Европын Холбооноос албан ёсоор гарсан нь олон улс оронд хүндээр туссан билээ. Тэгвэл Тус нөөц нь нийт 5.4 тэрбум еврогийн төсөвтэй бөгөөд Ирланд улс хамгийн түрүүнд санхүүгийн дэмжлэг хүртэж байгаа юм.

Эв нэгдэл, шинэчлэлийн асуудал эрхэлсэн комиссар Элиза Феррейра "Брексит нь олон хүний амьдралд сөргөөр нөлөөлсөн бөгөөд Ирландын ард түмэн үүнийг хамгийн их мэдэрч байгаа" гэж ярьжээ.

Тэгвэл энэхүү санхүүжилтээр эдгээр иргэдийн амьжиргааны түвшнийг дээшлүүлж, тус улсын эдийн засгийн өсөлтийг дэмжихийг зорьж байгаа гэнэ.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.