СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Боловсрол | 2021-12-07

А.Цолмон: Улирлын амралтаар сурагчдыг амраах, номтой нөхөрлүүлэх чиглэл өгч байгаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

Ерөнхий боловсролын сургуулийн нэгдүгээр улирлын амралт арванхоёрдугаар сарын 18-наас эхэлнэ. 

БШУЯ-ны Ерөнхий боловсролын хэлтсийн дарга А.Цолмон:

-Тухайн хичээлийн жил эхлэхээс өмнө БШУЯ-наас бүтцээ баталдаг. 2021-2022 оны хичээлийн жилийн эхний улиралд сурагчид 16 долоо хоног хичээллээд, зургаан долоо хоног амрахаар зохицуулагдсан. Тодруулбал, арванхоёрдугаар сарын 17-ны Баасан гарагт хичээллээд, арванхоёрдугаар сарын 20-ны Даваа гаргаас нэгдүгээр улирлын амралт эхэлж байгаа.

Сурагчид 16 долоо хоног тасралтгүй хичээллээд амрана. Нэгдүгээр сарын 31-нээс хоёрдугаар улирлын хичээл эхлэхээр байгаа ч Цагаан сар таарч байгаа учраас баярын амралт дуусгаад, хоёрдугаар сарын 7-ноос хичээл эхлэх төлөвтэй байна.

БШУЯ-наас аймаг, нийслэлийн Боловсролын газруудад амралтын хугацаанд сурагчдыг бүрэн амрааж, ном уншуулах чиглэл өгч байгаа. Ялангуяа бага ангид улирлын амралтаар маш олон хуудас хуулан бичлэг, цээж бичиг хийх даалгавар өгчихдөг. Үүний улмаас хүүхдүүд ч амарч чадалгүй, хичээл эхлэхэд сурах сонирхолгүй орж ирэх нь бий. Тиймээс сурагчдаа амраах, цахимаас холдуулж, номтой нөхөрлүүлье гэх чиглэлийг өгч байгаа гэв.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (7)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
66.181.161.94

Боловсролын яам зөв шийдвэр гаргалаа баярлалаа

Зочин
3 жилийн өмнө
203.91.115.50

Demjij baina

Зочин
3 жилийн өмнө
66.181.181.126

Ашгүй баярлалаа хө

Зочин Зочин
3 жилийн өмнө
192.82.88.204

Багшийн ёсзүйг сайн анхаарах шаардлагатай.Ёсзүйгүй багшаас юу сурах. вэ? Биe биeнийхээ юмыг шуучихдаг,хүүхэд зоддог,ном дэвтрийг нь урдаг ёсбусаар харааж загнадаг гээд багш нар мэр сэр бий.Хүний амьдрал юм даа гээд чимээгүй өнгөрөөсөөр тэднийг өөгшүүлж,цаана нь хүүхэд хохирсоор...

Zow
3 жилийн өмнө
66.181.161.121

Zow shiidwer shuu,gehdee bagsh nart n mash sn heleh heregtei dulii yum shig l bdag shuu ,amraahgui baahan daalgawar ogchihwol etseg eh n teriig n hiilgej duusgah gej boon nerwee baraad huuhed hicheel hiih sonirolholgui bolgchih wii de

Zoch
3 жилийн өмнө
66.181.161.121

Zarim tsetserleguud tsahim hicheel urgejluulj orno ged bhiim bnlee shuu,zarim bagsh nar yum oilgohoo baitsiim bh shig bnaa ,orhgui ged bhad l oruulnaa ged chichreed bhiim yah estoi yum boloo oilgohgui bn

Зочин
3 жилийн өмнө
66.181.160.34

Tiim shvv baga angiin hvvhdvvded arai dendvv daalgawar ogdog hicheelee taraad gertee erengvvten. Eetseg ehchvvdn daalgawariin hiilgeh gd suullgachdag ter ih buruu hvvhdiin tarihn amarch ohgvi setgehvviden IH hvndrel uchiruulj bn tiim bolohoor Ali bolohoor aytaihan amaralt ogmoor bna hodoo oron nutagiin surguuluud arai dendvv bna ene tall deer bas anhaaraachee gj helmeer bn

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.