СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг барих ажлыг зогсоох шийдвэр гаргажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Д.Төв
2 жилийн өмнө

Ховд голын Шижигтийн хавцалд БНХАУ-ын хөнгөлөлттэй 271,5 сая ам.доллараар баригдаж байгаа Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц /УЦС/-ыг зогсоох шийдвэрийг Увс аймгийн Өмнөговь сумын ИТХ 2021 оны 11 сарын 8-нд гаргажээ.

Зогсоох үндэслэл нь “Ховд голын үзэсгэлэн төгс ой мод, хадлан тэжээл, түүх соёлын үнэт өв бүхий нутаг устаж үгүй болох, улмаар сумын ард иргэдийн аж амьдралд ноцтой хохирол учруулахаар байгааг харгалзан” шийдвэрлэсэн гэжээ.

Иймд УЦС-ыг барих ажлыг зогсоох, төслийг шүүхэд өгөхөө мэдэгджээ.

Эрдэнэбүрэнгийн УЦС баригдах болон нуур үүсэх нутаг дэвсгэр 28000га газрыг Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 09 дугаар сарын 18-ны өдрийн хуралдааны №357 дугаар тогтоолоор улсын тусгай хэрэгцээнд авч, хилийн заагийн эргэлтийн цэгийн солбилцол, талбайн хэмжээг батлан шийдвэрлэсэн юм. .

Баруун бүс нь эрчим хүчний хэрэглээний 72 хувийг ОХУ болон БНХАУ-аас импортоор өндөр үнээр авч байгаа. Үүндээ жил бүр улсын төсвөөс 8-16 тэрбум төгрөг зарцуулж байгаа билээ. Тус бүсийн эрчим хүчний хэрэглээ жилээс жилд өсөж, 2008-2020 онд 8-10 хувь өссөн үзүүлэлттэй байгаа талаар албаныхан мөн мэдээлж байгаа.

Тус .

Төслийн барилгын ажлыг зогсоосон орон нутгийн шийдвэрт төслийн нэгж, Монгол улсын Засгийн газраас ямар арга хэмжээ авч, шийдвэрлэсэн талаар бид эргэж мэдээлэх болно.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (23)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.19

buh murun sum bishee umungobi sum stantsaa barchbal sainl baina

зочин
2 жилийн өмнө
202.9.47.28

яагаад зогсоож бгаа юм бол оо.нэг ч гэсэн уцс.тэй болвол бидэнд л хэрэгтэй юм биш үү.өндөр үнээр оросоос цахилгаан худалдаж авч бснаас....

Маш зөв
2 жилийн өмнө
202.21.108.38

Зөв. Нутаг орноо Хятадын нөлөөллийн бүс болгохоос, Хятадын станцаас хамааралтай дэд бүтэцтэй болгохоос, улсаа Хятадын зээлийн хавханд орж боомтуудаа , газар нутгаа Хятадад алдахаас хүн бүр хамгаалж явах ёстой.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.29

Яг чам шиг юм ярьдаг хүмүүс жинхэнэ Хятадуудаасаа авлига аваад Монголыг хорлоод сууж байдаг гэдгийг Монголчуд өнгөрсөн хугацаанд бүрэн ойлгосон. Одоо та нар шиг урвагчдад итгэдэг нэг хүн бхгүй мал минь

Зочин
2 жилийн өмнө
188.226.164.216

Яаг энэ нөхөр шиг Монголыг хорлох хүмүүс бага байгаасай мод бол ургана, бэлчээр бол олдоно ,түүх дурсгалын эд зүйлсийг нүүлгэж болно. Хятадын зээлийг эргүүлээд төлж болно.Хамгийн цухал зүйл бол Оросоос газрын тос эрчим хүчний хамааралгүй болмоор байна .дуртай үедээ шатхуун, эрчим хүчээ хөөрхөн жижиг шалтаг хэлээд хааж боохын бол Монгол сард тэсэхгүй гэдгээ сая харсан биз дээ бүх юмны үнэ дагаад өснө.

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.61

Энэ ч эх орны эсрэг алхам байна шүү

Эрдэнэ
2 жилийн өмнө
66.181.178.49

Хохь нь лаагаа бариад сууж байх нь таарсан мулгуу сданууд

Зосин
2 жилийн өмнө
66.181.161.102

Zasgin gazraasaa iluu hen be.uneheer medleg muutai suminhan be

ахмад инженер
2 жилийн өмнө
66.181.161.64

Увс аймгийн Ховд сумын иргэд эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц баригдсанаар ОХУ аас өндөр үнэтэй эрчим хүч хэрэгл.ж аймгийн болон баруун бусийн найдвартай цахилгаанжуулалтаас зайлс хийж байгааг алсын хараагүй үйл ажиллагаа мөн гэж үзэж байна

иргэн
2 жилийн өмнө
202.179.26.239

Зөвөө , Хятадуудаар бариулсны дараа Хятадуудын мэдэлд очно шүү, Төслийг зогсоос нь зөв

Зочин
2 жилийн өмнө
202.179.26.90

Дур зоргоороо нөхдүүдийг бүгдийг зайлуул

зочин
2 жилийн өмнө
202.9.40.3

Нутаг орны хүмүүс газар шороогоо хайрлахгүй бол хөрөнгө мөнгө гаргаж бгаа хятадууд хайрлана гэж юу бдгын..авилга авсан эрх баригчид хайрлана гэж юу бдгын..тэгээд ч зөвхөн өнөөг харах юм бол эрчим хүчтэй болох схан ч алсдаа хятадын нөлөөнд орох үндэс юм шүү...ЭХ ОРОНтойгоо байх шиг сайхан аз жаргал хаанаас олох юм бэ...та нар

Зочин
2 жилийн өмнө
45.49.188.3

Хятадаас зээл авч барих энэ УЦС ыг дараа нь хятадууд ажилуулан дургүй хүрвэл сэлбэг өгөхгүй өндөр хүүтэй тоног төхөөрөмж зээл өгнө гэн5 яг энэ Эрээн шиг сөөм сөөмөөр Хүрэлсүхийн ЗГ ынхан их гай тарьж байна 6 жил дараа Хүрэлсүх албанаас бууна түүнээс өмнө эхнэр өвдсөн гээд их хурлаас өөрийнхөө хүсэлтээр гарч байсан сайндаа ч би энэ хүн 2 удаа энэ маягаар төрөөр тоглож байгаа Энэ үлдсэн жил хятадаас асар их зээл авч улс орныг өрөнд оруулаад сүүлд зугтах хүн .их муу өс санадаг эр хүний жудаггүй хүн муу чанартайг бүр 2007 оноос эхлэн мэдэгдэж байсан даа Н.Энхбаяр.МЭнхболд Ж.эрдэнэбат г м олон хүнийг муриж байсан Ямар сайндаа намынхаа нөхдийг матаж аюулаас хамгаалахын Тапор гэгч муужгай байсан тухай сонин дээр их ч бичигдсэн дээ

Мөөгий
2 жилийн өмнө
66.181.161.92

Хятадаар бариулахаар хятадын мэдэлд очно гээд байгаа тэнгүүдээ худлаа тархиа угаалгаж улс орныхоо эсрэг хийж байгаа үйлдлээ зогсооно уу.

Зочин
2 жилийн өмнө
64.119.21.152

Гятадуудтай нийлж Харус нуурыг байхгүй болгох ажилыг эсэргүүцэх нь зөв өө

Зочин
2 жилийн өмнө
192.82.68.248

Тайширын УЦС г анхлан эсэргүйцэж байсан.Гэтэл ашиглалтанд ороод үр өгөөжөө өгөөд явж л байна.Хятад гэдэг дайсан бий болгочихоод түүндээ итгээд улс орны хөгжлөөс хойш татах юм.Улс орны бодлого зөв бол айгаад байх юу байна

Baldan
2 жилийн өмнө
43.242.243.215

Барих хэрэгтэй. Гадагшаа урсгалтай голынхоо усны 80 хувийг ашиглах эрх бидэнд байгаа. Алийн болгон хойшлуулдын.

Zochin
2 жилийн өмнө
188.226.164.216

Оросын гар хөл болсон худлаа байгаль орчин ярьсан гарууд яагаад ингээд Монголыг хорлоод байдаг юм бэ дэлхий даяараа хамгийн эко цахилгаан эрчим хүч гаргах арга ш дээ,наад байгаль чинь байдгаараа байжил байна загас жараахай ны зориулсан тусгай суваг нь байна,хөөрхөн нууртай болчхоно тэгээд яваандаа гадагшаа цэвэр ус урсахгүй нөөц болж болж Монголдоо үлдэнэ ямар ухаад аваад явах гэж байгаа биш тэнэг хүмүүсийг тэнгэр ивээг уугна өөрсдийг ны эрчим хүчтэй болгох гээд байгаа оросоос хамааралгүй байнга Оросоос хамааралтай эрчим хүчээ гаднаас яваад яваад байж дээ

Зочин
2 жилийн өмнө
188.226.164.216

Сэтгэгдэл бичсэн гэх худлаа троллуд ямар их байнаа.бүүр юм болгон дээр хятадын эрлийз болгоод,Хятадаас хамааралтай болгоод аягүй бол нөгөө хүнээ хятадын тагнуул болгоод,тэгээд УЦС баривал хятад хүн ажлуулаад,тэгснээ хятадын өрөнд ороод өрөө төлж чадахгүй газар нутгаа өгөөл,Тэгж байснаа гэнэт хятадын танкууд орж ирээл Монголыг эзлээл тээ.Тийм мянгуужингын үлгэр байдаггүй юмаа андуудаа.харин эх орон газар шороо гэж худлаа цээжээ нүдсэн гарууд бол Монголыг хорлож байна.дэлхий нийт хөгжөөд байдаг бид жалга дов Хятадаа яриад суугаад байдаг хөгжихгүээ энэ байдлаараа зүгээр лаагаа бариад чүдэнзээ асаагаад би юу хийчих вэ гээд сууж байхаас

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.127

Хятадын хөрөнгөөр хятадууд барих станц тэгээд ч байгалийн тогтоц алдагдаж байгаль эх сүйдэж үгүй болох юм очиж үзээгүй хүмүүс мэдэхгүйлдээ сайхан нутаг байгаа шуналтай хүмүүс мөнгөний нүдээр хараад байгаа юмаа зогсоох нь зөв

Агнт
2 жилийн өмнө
66.181.161.127

Хятад хүн хятад улсаас хамгаалж бн нутаг усаа хамгийн товчхон гэвэл энэ л хариулт бндаа

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.71

Говь Алтайд Усан цахилгаан станц барихыг эсэргүүцэж явсан хүмүүс ч энд бас байна. Одоо Гэгээн нуур хүн малын ундаа болж цэнгэг сайхан усан сан бий болсон. Улс орны эрх ашгийг доогуурт үзсэн хүмүүс яагаад ингэж байна вэ

Зочин
2 жилийн өмнө
66.181.161.71

Эд нар маань оросоос авч бхйгаа импортын тогны мөнгийг төлнө байгаа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.