УИХ-ын гишүүн асан, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуучин С.Жавхланд холбогдуулан Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас хоёр ч үндэслэлээр зөрчлийн хэрэг нээн шалгах тогтоол баталсан.
Тухайлбал, Төв талбайд суулт хийж байхад нь буюу аравдугаар сарын 22-нд ярилцлага авахаар очсон “Өнөөдөр” сонины “Unuudur.mn” сайтын сурвалжлагчийн “Та, УИХ-д дахин нэр дэвших үү” гэсэн асуултад хариулахаас татгалзаж, толгой руу нь гар утсаараа цохисон үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн 5.3-1-т заасан “Хүний биед хохирол учруулахгүйгээр халдсан” гэх үндэслэлээр хэрэг нээн, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлж буй юм билээ.
Харин С.Жавхлангийн холбогдсон өөр нэг зөрчлийн хэрэгт хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байна.
Тэрбээр аравдугаар сарын 15-наас “Монголоо аваръя” нэртэй хөдөлгөөн өрнүүлж, УИХ-ыг тараах, Засгийн газрыг огцруулахыг шаардаж байгаад эрүүл мэндийн шалтгаанаас болж суултаа зогсоосон билээ. Тэгвэл Жагсаал, цуглаан зохион байгуулах болон Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчин зохих зөвшөөрөлгүйгээр Сүхбаатарын талбайд суулт зохион байгуулсан гэх үйлдлийг нь цагдаагийнхан шалгаж дуусаад дээрх Прокурорын газраас Зөрчлийн тухай хуулийн дагуу торгох арга хэмжээ авахуулахаар шүүхэд хэргийг нь хүргүүлсэн байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Уйлах хүүхдийн бөгс урд өдрөөс нь умалзана гэдэг л болж дээ.
100 төгрөгөөр торгосон нэр зүүгээд л явуулчих байлгүй. Нэг л их сүржин!!!. Цаана нь байгаа төрөөс төрсөн тэрбумтан хулгайч луйварчид авлигачдаа эхлээд хууль байдаг төр байдаг гэгийг ойлгуулаад дараа нь ингэж сүржигнэьэл уг нь зүгээрсэн энэ ялзарсан хууль шүүхийнхэн !!!.
Ямарч хурдан юм бэ дээ үнэнийг хэлсэн хүнийг дор нь шийтгэх юм даа харамсалтай ялзрал...
100к аар торгох эсэх нь хамаагүй. Хүний биед халдаж, хүнийг дорд үзэж, доромжилж дээрэлхсэн нь үнэн болохоор зохих шийтгэлээ амсах ёстой. Энэ бол сүржигнэл биш. Хууль үйлчилдэг блолохын эхлэл. Авилгачдаа эхлээд шийтгэ, дараа нь намайг шийтгэ гэх л юм бол хууль үйлчилдэг болох цаг хэзээ ч ирэхгүй.
Gishuun asan huulia shn hundelene biz....gonshignood bhgui biz..