СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Н.Түвшинбаярын хэргийг дахиад шүүхэд шилжүүллээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга, улсын заан Н.Түвшинбаярт холбогдох хэрэгт Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийнхэн нэмэлт ажиллагаа хийж дуусгаад тус дүүргийн Прокурорын газарт яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлээд байв.

Тэгвэл прокурор яллах дүгнэлтээ бичиж, Н.Түвшинбаярт гардуулан харьяалах дүүргийн шүүхэд хүргүүлснийг баттай эх сурвалжууд мэдээллээ. .

Хан-Уул дүүргийн Прокурорын газраас Н.Түвшинбаярт Эрүүгийн хуулийн 11.1-2 дахь хэсэгт заасан хүний биед санаатай хохирол учруулах гэмт хэргийг бие махбодын зовуурь үүсгэж, зэвсгийн чанартай зүйл ашиглан үйлдсэн гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн юм байна. Өөрөөр хэлбэл, 5-12 жил хорих ялтай зүйл заалтаар түүнийг буруутгаж, яллаж буй гэнэ.

Хөдөлмөрийн баатар, олимпын аварга Н.Түвшинбаяр 2020 оны дөрөвдүгээр сарын 2-ны 20.30 цагийн үед Хан-Уул дүүргийн I хорооны нутаг, “Наяд” төвийн 905 тоот өрөөнд согтуудаа нутаг нэгт, жүдо бөхийнх нь бэлтгэлийг хангахад гол нөлөө үзүүлж, дэмжиж ирсэн билээ.

Түүнд холбогдох хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн газрын I хэлтсийнхэн өнгөрсөн есдүгээр сарын 24-нд яллах дүгнэлт үйлдүүлэн шүүхэд шилжүүлэх саналаа илэрхийлж прокурорын хяналтад хүргүүлээд байсан ч шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцааснаас ийнхүү дахиад гэм бурууг нь дэнслүүлэхээр шилжүүлээд байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.