СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ШҮҮХИЙН ТАНХИМ: Р.Баатархүү, Б.Үнэнбат нарт 6-8 жил хорих ял шийтгэлээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Гянтболд хууль бусаар олборлож, хилээр гаргахын тулд хээл хахууль өгсөн гэх 30 хүнд холбогдох хэргийн талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх уг хэргийг ажлын 14 хоногийн турш хэлэлцээд гэм буруутай хүмүүст ял оноолоо. Тэднээс зургаан шүүгдэгчид хорих, мөн тооны хүнд торгох ял шийтгэсэн бол таван хүнийх нь холбогдсон хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэрэгсэхгүй болгосон байна.

Бид өмнөх дугаартаа дээрх хүмүүсийг прокуророос Монголд гэмт бүлэглэл байгуулж, түүнд элссэн гэх үйлдлийг нь шүүх хэрэгсэхгүй болгосон талаар мэдээлсэн. Харин мөнгө угаасан, ашигт малтмал хууль бусаар олборлосон гэм буруутай нь батлагдсан гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэж, ял оноосон байна.

Тухайлбал, “Бэлон” ХХК-ийн захирал Р.Баатархүүд 8 жил, УЕПГ-ын Тамгын газрын, Хууль зүйн яамны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга, Архивын ерөнхий газрын дэд дарга зэрэг төрийн өндөр албан тушаал хашиж байсан Б.Үнэнбатад 6 жил, “Хүсэл трейд”ХХК-ийн захирал Хумаажаагийн Бат-Эрдэнэд 4 жил, “Өгөөжтэй өв” ХХК-д удирдах албан тушаал хашиж байсан Б.Ганзоригт 2 жил, мөн компанийн захирал С.Чинбатад 1,3 жил, Мянган угалзатын нурууны тусгай хамгаалалттай газрын байгаль хамгаалагч асан Г.Эрдэнэ-Очирт 2,6 жилийн хорих ял оноожээ.

Харин Ховд аймгийн Цэцэг сумын ИТХ-ын дарга Б.Сүхбаатар, тус сумын Баян-Овоо багийн Засаг дарга Ц.Мягмарсүрэн, “Топ моунтайн” компанийн эрх бүхий албан тушаалтнууд болох Г.Одхүү, Г.Баянмөнх, ОХУ-ын иргэн М.А.Кожинов, И.В.Гуськов, дээрх тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны дарга Дэ.Пүрэвдорж, Цэцэг сумын Засаг дарга асан Ж.Мөнхзориг, түүний дүү Ж.Өнөржаргал нарыг хахууль өгч, авсан гэм буруутайд тооцсон ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэргийг нь хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөв.

“Өгөөжтэй өв” ХХК-д гэрээгээр ажиллаж байсан Нинагийн Бат-Эрдэнэ, Ховд аймгийн ИТХ-ын дарга асан Б.Баярсайхан, Цэцэг сумын ИТХ-ын дарга асан Г.Нямдорж, өдгөө тус аймгийн ИТХ-ын даргаар ажиллаж буй Г.Пүрэвганди, БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга асан, өдгөө Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн захирлаар ажиллаж буй Ч.Батсансар, Ховд аймгийн Засаг даргын орлогч асан Ч.Уранчимэг, тус аймгийн Цагдаагийн газрын дарга асан Ц.Ганболд зэрэг 13 хүнд холбогдох хэргийг гэмт хэргийн шинжгүй хэмээн цагаатгасан байна.

Гэм буруутай нь тогтоогдсон Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ, Да.Пүрэвдорж, Б.Ганзориг, Г.Эрдэнэ-Очир, С.Чинбат нараас ашигт малтмал хууль бусаар олборлосон хэргийн хохиролд 5.3 тэрбум гаруй төгрөг гаргуулж Байгаль орчин, уур амьсгалын санд олгохоор болжээ.

Харин гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого болох 3-30 сая төгрөгийг зарим хүнээс гаргуулахаар болсон бол Р.Баатархүү, Б.Үнэнбат, Х.Бат-Эрдэнэ нараас таван тэрбум 344 сая төгрөг гаргуулж, улсын орлого болгохоор шийдвэрлэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (4)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
103.9.90.100

Хүнийг бүдэрсэн дээр нь гишгэх муухай л даа, гэхдээ энэ Үнэнбат үнэхээр өөдгүй хүн. Прокурорт Элбэгдоржийн нөлөөгөөр тамгын дарга болоод олон заваан юм хийсэн, боловсон хүчний асуудлыг бүр самарсан

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.47

2000 - оноос хойш цагдаагийн дарга хийсэн хулгайчуудыг шалгавал мааш их зүйл ил болно

zochin
2 жилийн өмнө
192.82.75.175

ene xun xulgaich ch bish bas xaxuulchin ch bish.zugeer l ooriinxoo xusleer zutgeleer amidarch ursen jiriin l irgen. busdiin tsunx bariagui xusliig guitseegeeguinxee toloo zolios bolson xun bgaamaa

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.98

Шүүх Засаглал Улс Тѳрчидийн нѳлѳѳнѳѳс ангижарч Хараат бусаар шийдвэрээ гаргадаг болж Шүүх Засаглалын Хонгил нуран унаж Шүүхэд Шудрага Ёс тогтож байгаагын бас нэгэн жишээ боллоо Мѳнгѳ тѳгрѳгтѳй хүмүүс Тѳрийн Ѳндѳр албан тушаалтангуудыг шат шатанд нь худалдан авч авилгал ѳгч Санаан зоргоороо Хууль зѳрчиж Хуулийн дээгүүр алхалдаг явдалд цэг тавих алхамууд хийгдэж байгаагын шинж гэж бодож байна

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.