СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Улс төр | 2021-12-06

Л.Оюун-Эрдэнэ: Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

МАН-ын 30 дугаар их хурал болж Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаар 99.7 хувийн саналаар сонгогдлоо. Тэрбээр намын дарга болсныхоо дараа "Нэр дэвшүүлсэн эрхэм журмын нөхөр намын Ерөнхий нарийн бичгийн дарга Дашзэвэгийн Амарбаясгалан болон Итгэл хүлээлгэж, улс төрийн ууган хүчин Монгол Ардын Намын Даргаар СОНГОСОН Намын 30 дахь удаагийн Их Хурлын төлөөлөгчид Та бүхэнд баярлалаа!

Монгол Ардын Нам өнгөрсөн зуунд эх орныхоо Тусгаар тогтнол, эрх чөлөөг сэргээн мандуулж чадсан шигээ, Шинэ зуунд Эдийн Засгийн Тусгаар тогтнол, бие даасан байдлыг бататган бэхжүүлэхийн хичээнгүйлэн зүтгэх болно.

Эдийн засгийн Тусгаар тогтнолын Зууныг эхлүүлэх, зургаан сэргэлт буюу “Шинэ Сэргэлтийн бодлого”-ыг дэмжиж Улс төрийн шийдвэр гаргасанд, Намын Дэвшилтэт Шинэчлэлийн багц зорилтыг дэмжиж Тогтоол баталсанд эрхэм төлөөлөгчид Та бүхэндээ талархаж байна.

Уурхайн эгэл тосгонд өвөөтэйгөө хамт өсч, өрх толгойлсон ээждээ дэм болох гэж явсан бяцхан хүү өнөөдөр Улс төрийн ууган хүчний дарга, Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллах боломж тохиосон миний амьдрал бол Ардаараа овоглосон Ардын Намын түүхэн үнэт зүйл юм аа.

Залуучуудаа хичнээн их дэмжиж чаддагийн илэрхийлэл юм. Зуун жил болсон ч үргэлж шинэчлэгдэж, залуу байж чаддагийн бодит нотолгоо юм.

Өнөөдөр надад улс төрийн эрх мэдэл, зоримог ажиллах боломж ирж байна. Итгэлийг Зүтгэлээр хариулахын төлөө өөрт байгаа бүхий л боломжоо дайчлан ажиллах болно оо.

Цар тахлын хүндрэлийг даван туулж, эдийн засгаа сэргээхийн төлөө цаг мөч бүхэнтэй уралдаж, Шинэ Сэргэлтийн бодлогоо хэрэгжүүлж, ирэх Хавраас их бүтээн байгуулалтыг өрнүүлцгээе!

Эрүүл мэндээ хамгаалж Нэмэлт тундаа хамрагдацгаая!

Эдийн засгаа сэргээж мөн Нэмэлт тун хийцгээе!" гэлээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (5)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

М.ЭНХБОЛД
2 жилийн өмнө
150.129.143.160

НАДАД ЯМАР Ч АЛБАН ТУШААЛ , ЭРХ МЭДЛИЙН ӨЧҮҮХЭН Ч СОНИРХОЛ ҮГҮЙ ! БИ ОЧИХ Ч ҮГҮЙ ГЭЖ ЯНХАН ДУУГААР ОЛНЫ ӨМНӨ МЭДЭГДЭЛ ХИЙЖ БАЙСАН НЬ САЯХАНДАА !!! ТУНХУУ ТОЛГОЙТ !!!

zochin
2 жилийн өмнө
183.177.100.4

Ugasa Oyuk songogdoh n tod l baisnshdee Ymr AN shg hoorondoo zodoldood bh bish Harinch nam shg nam bj 1 hun shig evtei bj chadaj bn

Mgl
2 жилийн өмнө
202.126.90.135

Ochigdor tegeed yamar bsaiin. Dandaa shygeldej bx um.

Зочин
2 жилийн өмнө
203.91.115.55

За одоо бүрэн тэтгэвэрийн доод хэмжээг 500 мянга болгож өгөөрэй Хааяа нэг гэдэс гарч байя

Төмөр хуяг
2 жилийн өмнө
150.129.142.86

Намын нэр хүндийг олон түмний дунд өргөх шаардлага байгааг социал орчин дахь сэтгэгдлүүд харуулж байна. Хэлж төлөвлөсөн зүйлээ цаг хугацаанд нь яг биелүүлдэг, итгэл алддаггүй байх чанарууд чинь хамгийн чухал юм шүү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.