Монгол Улсын хэмжээнд өчигдөр хийсэн шинжилгээгээр коронавируст халдварын 139 тохиолдол батлагджээ. Энэ нь уржигдрынхаас 188 тохиолдлоор цөөн үзүүлэлт юм. Мөн хугацаанд нэг хүн нас барснаар манай улсад “КОВИД-19”-өөр нийт 1944 хүн амиа алдсаныг бүртгээд байна.
ЭМЯ-ны мэдээлснээр, шинээр халдварласан тохиолдлын 105 нь нийслэлд, 34 нь хөдөө орон нутагт батлагджээ. Орон нутгаас хамгийн олон буюу 15 тохиолдол Архангай аймагт бүртгэгджээ.
Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4449 хүний 97 нь нэн хүнд, 1651 нь хөнгөн, 2187 нь хүндэвтэр, 514 нь хүнд байдалтай байна.