МАН-ын 30 дахь удаагийн Их хурал үргэлжилж байна. Үдээс хойш намын гишүүд илтгэлтэй холбоотой асуулт, хариулт хийх бол өнөө орой намын даргыг батламжлахаар төлөвлөжээ.
Тус хурлын зохион байгуулалттай холбоотой асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан мэдээлэл хийж байна.
МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан:
-МАН-ын 30 дахь удаагийн Их хурал амжилттай үргэлжилж байна. Бид энэ удаагийн хурлаар намын дотоод асуудлыг ярихаас гадна улс орон, нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан асуудлууд, цаашлаад улс төрийн намуудын шинэчлэлтэй холбоотой асуудлуудыг авч хэлэлцэнэ. МАН бодлогын нам байх, дэвшилтэд нам байх, дэвшилтэд бодлоготой нам байх, нээлттэй нам байх, цахим нам байх гээд томоохон зэрэг бодлого, хөтөлбөрүүдийг үйл ажиллагаандаа нэвтрүүлэн ажиллаж ирлээ.
Бид авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хэд хэдэн зүйлийг онцгойлж оруулж ирж байна.
Нэгдүгээрт, намаас сонгогдож томилогдсон бүх түвшний албан тушаалтнуудын хариуцлага ёс зүйг дээшлүүлэх, ёс зүй, хариуцлага алдагдуулсан албан тушаалтнуудтай улс төрийн хариуцлага тооцдог байх зарчмыг оруулж өгч байна.
Хоёрдугаарт, намын дүрэмдээ бодит өөрчлөлт оруулна. Зөвхөн Намын дарга, Ерөнхий нарийн бичгийн даргын илтгэлд авлигатай тэмцэнэ гэж оруулж өгөхгүй. Бид намынхаа дүрэм, авлига албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүдэд улс төрийн хариуцлага тооцдог системийг бодитоор хийж өгнө. Маргааш их хурал дээр намын дүрмийн өөрчлөлт орж ирнэ. Та бүхэн ирж сонирхоорой.
МАН улс төрийн дэмжлэг авдаг байдлыг таслан зогсоох заалтууд оруулж өгч байна. Тэр дундаа авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон этгээдүүд шат шатны сонгуульд нэр дэвшихгүй. Аливаа шатны намын улс төрийн албан тушаалд нэр дэвшиж, хашихгүй гэдэг хариуцлагын заалтууд оруулж ирж өгч байна. Гэмт хэрэгт холбогдоод, сэжигтнээр татагдсан тохиолдолд албан тушаалаас автоматаар түдгэлздэг. Хэрвээ шүүхээр таслагдаад, гэмт хэрэгтэн болсон тохиолдолд автоматаар намын гишүүнээс хасагддаг. Хэрвээ шүүхээр яваад цагаадаад ирвэл эргээд намын гишүүнчлэлийг сэргээдэг заалт оруулж байна. Бид дэвшилтэт нам болох зорилго тавьж байна. Энэ нь нэгдүгээрт, дотоод ардчилалтай, тэнд ажиллаж байгаа улс төрийн албан тушаалтанд нам дотроо хяналт тавьж чаддаг. Албан тушаалаа урвуулан ашиглахгүй байх нөхцлийг бүрдүүлж чаддаг, дээрээс нь хариуцлага, ёс зүйг хүлээлгэж чаддаг дэвшилтэт нам болохыг бид зорьж байна гэв.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Маш зөв санал байна. Тэгэхгүй бол нам дагасан луйварчдын шархаа нөхдөг газар биш биз дээ.
МАН намынхандаа амжилт хүсье
Ашгүй дээ. Одоо шууд шууд хасаад явчих. Бараг хүн үлдэхгүй дээ.
Хаянхярвааг хасах уу
Даанч тэгж чадахгүй биз дээ Жишээ нь одоо хэн хэн хасагдхав Бага банди СБаяр Бадамжунай Ми Энхболд Ундармаа Хаях хярваа за за бичээд барахгүй Ер нь их шиннэрнэ дээ Бараг танай намд хүн үлдэх юмуу
Маш зөв
Маш зөв шийдвэр