"МАН-ын 30-р их хурлаар хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойлж, шийдвэрлэх арга замыг "Шинэ сэргэлтийн бодлого"-д тусгасан" талаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар мэдэгдлээ. Мөн, БОАЖ-ын сайд Н.Уртнасан аж үйлдвэр, ногоон хөгжлийн бодлогыг хамтад нь авч явахаа илэрхийллээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар:
-МАН-ын 30 дугаар их хурлаар хөгжлийг хязгаарлагч зургаан хүчин зүйлийг тодорхойллоо. Үүнд, эрчим хүч, аж үйлдвэр, ногоон байгууламжийн сэргэлтийг хязгаарлах хүчин зүйлүүд, мөн хот, хөдөөгийн тэнцвэрийг хангах асуудал багтлаа. Хот, хөдөөгийн тэнцвэрийг хадгалах асуудал анх удаа Ерөнхий сайд, намын даргын илтгэлд дурдагдлаа. Энэ их чухал асуудал юм.
Өнгөрсөн 30 жилийн алдаа, онооны гол хязгаарлалт нь хууль, эрх зүй, төсвийн хараат байдалд байсан байна гэдэг дүгнэлтэд хүрлээ.
БОАЖ-ын сайд Н.Уртнасан:
-Монгол улсын газар нутгийн 76 хувь нь их, бага хэмжээгээр цөлжилтөд нэрвэгдээд байна. Хүлэмжийн хийг бууруулах нь Монгол улсын Засгийн газрын нэгэн зорилт болоод байна. Иймд 2030 он хүртэл хүлэмжийн хийг 22.7 хувиар бууруулах зорилт тавиад байна.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зарлигаар "Нэг тэрбум мод" үндэсний хөтөлбөрийг зарласан. Хэрэв энэ хөдөлгөөн бодит ажил болж чадвал одоо Монгол улсын 7.9 хувь байгаа ногоон байгууламж, ой мод 9 хувьд хүрэх юм. Ер нь аж үйлдвэрийн бодлогыг ногоон хөгжлийн бодлоготой уялдуулж хөгжүүлэхэд Засгийн газар анхааран ажиллаж байна.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.