Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөрийн талаар мэдээлэл хийлээ. Мэдээллийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал нар хийлээ.
Тус хөтөлбөрийн тухай одоогоор гурван нэвтрүүлэг цацагдаад байгаа. Нэвтрүүлэгтэй холбоотой шүүмжүүд цахим орчинд багагүй гарсан дээр анхаарч ажиллана гэж Ерөнхийлөгчийн зөвлөх А.Үйлстөгөлдөр мэдэгдлээ.
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан:
-Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мөрийн хөтөлбөрт орсон "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөр өнөөдөр эхэлж байна. Монгол орны 330 сум, 170 хорооноос ЭЕШ-тандаа хамгийн өндөр оноо авсан нийт 428 сурагчийг шалгаруулаад байна. Нэг жил бэлтгэл хийгээд, гадаадын их, дээд суралцуулна.
Засгийн газар хоорондын тэтгэлгээр жил бүр 1200 оюутан гадаадын их, дээд сургуульд суралцдаг ч 1100 нь Улаанбаатар хотоос сонгогдож байна. Харин, "Ерөнхийлөгчийн илгээлт: 2100" хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр энэ байдал үгүй болж, орон нутгийн сурлагатай хүүхдүүдэд том боломж гарч ирж байгаа юм. Энэ жил сонгогдсон 428 хүүхдийг дээрх 1200 тэтгэлэг дотор хамруулаад явна.
-Ерөнхийлөгчийн зарлигаар дэлхийн Топ-100 сургуульд суралцуулах ажил шударгаар явагдаж байгаа гэж боддог вэ?
-Боловсролын зээлийн сангаар таван жилийн хугацаанд 100 хүүхэд дэлхийн шилдэг их, дээд сургуульд суралцаж байна. Баклаварт явсан хүүхдүүдийн дийлэнх нь эргэж ирэхгүй байна. Тэтгэлгийг олон нийтэд нээлттэй зарласан эсэх дээр хардлага сэрдлэг байдаг. Иймд баклаврын тэтгэлгийг ЭЕШ-тандаа хамгийн өндөр оноо авсан хүүхдүүдээр бүрдүүлээд, магистр, докторын тэтгэлгийг Боловсролын зээлийн сангаар шийдээд явъя гэж шийдвэрлэсэн.
-2 ба 3 настнуудыг цэцэрлэгт хамруулах ажил хэзээнээс хийгдэх вэ?
-Гуравдугаар тунтай холбоотой хийгдэхээр шийдвэр нь гарчихаад байна. Одоогоор 36 хувьтай байгаа гуравдугаар тунгийн ажил 50 хувьд хүрвэл 2,3 настнуудыг цэцэрлэгт авна, ЕБС-иуд 100 хувь танхимаар хичээллэж эхэлнэ. Ер нь хүүхдүүд сургууль, цэцэрлэгээсээ биш, гэр орноосоо өвчилж байгааг судалж тогтоосон.
Монгол улсын Ерөнхийлөгчийн зөвлөх Ч.Лодойравсал:
-Ижил нөхцөл, орчинд суралцсан сурагчдын ЭЕШ-ын математик, гадаад хэлний онооны дунджийг Боловсролын үнэлгээний төвийн системээр тооцон гаргаж, хамгийн өндөр авсан 428-ыг нь тодруулж, Монгол улсын Ерөнхийлөгчийн тэтгэлэгт хөтөлбөрт хамруулаад байна. Ирэх жил ч энэ хөтөлбөр хэрэгжинэ. Ингэхээр сурагчдын дунд өрсөлдөөн үүснэ. Сурагч бүр "Надад боломж байна" гэдгийг харуулах нь тэтгэлгийн гол зорилго юм.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Gargasan amjiltaaraa shalgaraad delhiin shildeg surguulid turiin surgaltiin zeeliin sangaar suraltsaj tugsuud eh orondoo niigmiin daatgal tuluud ajillaj baigaa huuhduudiin Ed hurungiin baritsaag chuluulj uguhiig husej baina shuu said aa. Ene asuudliig anhaaraldaa avch shiidej uguhiig husie.