Мьянмарын Янгон хотод өнгөрөгч ням гарагт болсон тайван жагсаалын үеэр цэргийн ачааны машин жагсагчдыг дайрсны улмаас гурван хүн амиа алдаж, хэд хэдэн хүн шархаджээ.
Үүний дараа цэргүүд жагсагчид руу гал нээж, тэднийг барьж аван хүчирхийлсэн гэж хэргийн газарт байсан гэрчүүд ярьсан байна. Энэхүү жагсаалын үеэр 11 хүнийг баривчилсан гэж тус улсын төрийн эрхийг гартаа авсан цэргийн хунтын зүгээс мэдэгджээ.
Уг цэргийн хүчнийг эсэргүүцсэн гурван ч жагсаал өнгөрөгч ням гарагт болсон бөгөөд цэргүүд жагсагчид руу байнга гал нээж байгаагийн улмаас иргэд жижиг бүлэг болон хуваагдаж, жагсаал зохион байгуулж байгаа аж. Энэ удаагийн жагсаал эхлээд ердөө хоёрхон минут өнгөрсний дараа цэргийн ачааны машин ийнхүү жагсагчдыг мөргөжээ.
Мьянмарт энэ оны 2 дугаар сард болсон төрийн эргэлтээс хойш эсэргүүцлийн жагсаалд оролцсон 1,200 гаруй хүн амиа алдаж, олон мянган хүн шоронд хоригдоод байгаа билээ.
Эх сурвалж: BBC, AP
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.