СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Нийслэлд явган зорчигч мөргөж, амь насыг нь хохироосон осол гарчээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд нийт 648 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 493 дуудлага мэдээлэл бүртгэгдсэн.

Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 7 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн
  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 3 хүн  гэмтсэн

Орон нутагт:

  • Онхолдох хэлбэрээр 4 осол бүртгэгдэж,  6 хүн гэмтэж, 2 хүний амь хохирсон.
  • Мөргөлдөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтэж, 1 хүний амь хохирсон.
  • Мөргөх хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 3 хүн гэмтсэн.

Мөн гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар ий нийслэлд 165, орон нутагт 51  зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Явган зорчигч нар бараан өнгийн хувцас өмсөж хөдөлгөөнд оролцох үед үзэгдэл муудсанаас автомашинд мөргүүлэх осол ихээр гарч байна. Иймд аль болох явган хүний гарцаар гарах, тод өнгөтэй, гэрэл ойлгогчтой хувцас, хэрэглэл ашиглаж байхыг цагдаагийн байгууллагаас та бүхэнд зөвлөж байна.

Согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн, жолоодох эрхгүй үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
2 жилийн өмнө
202.55.188.82

Жолооч нарынхаа харааг байнга шалгах хэрэгтэй Тод оос тод ялгарах хувцастай замын цагдааг ажлынхаа байранд ,харагдах орчин нь гэрэлтэй, гэгээн цагаан өдөр яаагаад дайрчихваа ... Энэ шалтгаан бол биш

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.