Малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байхыг анхаарууллаа.
Цаг уурын байгууллагаас ирүүлсэн мэдээгээр битүү мөсөн бүрхүүл тогтсон гол мөрнүүдийн мөсний даац хүн мал болон тээвэр хийх хэмжээнд хүрч бэхжээгүй. Нийт уртын дагууд харилцан адилгүй мөсний үзэгдэл ажиглагдаж байна.
Иймээс нийт ард иргэд, малчид, тээвэрчид зам товчлох, цаг хожих зэргээр мөсөн дээгүүр явах, авто тээвэр хийхгүй байх, бага насны хүүхдийг гол, мөрөн, нуурын мөсөн дээр тоглуулахгүй байхыг анхаарууллаа. Мөн аж ахуйн нэгж, байгууллагууд амралт зугаалгын арга хэмжээ зохион байгуулахгүй байж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас анхааруулж байна.
щ
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
Susan dotor ni hay..helj anhaaruulaad l ga bizdee...denduu ym aaa