Ерөнхий боловсролын сургуулийн үе тэнгийн хүүхэд нэгийгээ зодож, бичлэг хийсэн хэрэг гарчээ. Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Баатархүү твиттерт мэдээлсэн байна.
Тэрбээр "Арванхоёрдугаар сарын 3-ны орой БЗД-ийн нутаг дэвсгэрт байрлах Ерөнхий боловсролын ... дугаар сургуулийн 00-ийн өрөөнд есдүгээр ангийн сурагчийг тус сургуулийн есдүгээр ангийн сурагч зодож, ангийн хүүхэд нь бичлэг хийсэн байна. БЗД-ийн цагдаагийн газраас сургуулийн удирдлагад мэдэгдэж, материалжуулан шалгалтын ажиллагааг явуулж байгаа" гэжээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.