СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Ковид-19 | 2021-12-04

Шинээр 318 тохиолдол батлагдаж, хоёр иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Мягмар
2 жилийн өмнө

Сүүлийн 24 цагийн хугацаанд улсын хэмжээнд 318 иргэн коронавирусийн халдвараар өвчилсөн нь батлагджээ. Ингэснээр нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 384,404  болж нэмэгдлээ.

Шинээр илэрсэн тохиолдлуудын нэг нь гаднаас зөөвөрлөгдсөн бол 162 нь Улаанбаатар хотод,
155 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Мөн хугацаанд коронавируст халдварын улмаас хоёр хүн нас баржээ. Өнөөдрийн байдлаар COVID-19 халдварын улмаас нийтдээ 1,940 хүн эндээд байна. 

Одоогоор коронавируст халдварын улмаас улсын хэмжээнд 4940 иргэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бол хөнгөн хэлбэрийн оноштой 9,295 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байгаа.

Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй иргэдийн биеийн байдлыг үнэлбэл:

  • Хөнгөн-1,897
  • Хүндэвтэр-2,391
  • Хүнд-563
  • Маш хүнд-89 хүн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.