Өнөөдөр Улаанбаатар хотод суурин 173, явуулын 11, түр 14 цэгт 200 багийн 902 эмч, ажилтан ажиллаж, 10,200 иргэнийг дархлаажуулахаар төлөвлөсөн байна.
Томоохон зах, худалдааны төвд 14 түр цэг, их, дээд сургуулиудад 11 явуулын баг ажиллах тул өөрт ойр вакцины аль ч цэгт очиж дархлаажуулалтад хамрагдах боломжтой. Дархлаажуулалтын цэгүүд 10:00-20:00 цаг хүртэл ажиллана.
2021 оны арванхоёрдугаар сарын 3-ны байдлаар нийслэлийн хэмжээнд
Вакцинжуулалт эхэлснээс хойш нийслэлийн нийт хүн амын I тунгийн хамралт 74.9 хувь, II тунгийн хамралт 71.5 хувь, нэмэлт тунгийн хамрагдалт 35.5 хувь байна.
Зорилтот бүлгийн буюу 2,972 (25 хувь) жирэмсэн эх, 12-15 насны 68,068 (76.6 хувь), 16-17 насны 26,799 (79.1 хувь) хүүхэд тус тус дархлаажуулалтын бүрэн тунд хамрагджээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.