СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-03

Д.Үүрийнтуяа: Эрдэнэт үйлдвэр гадаадаас ямар нэгэн зээл аваагүй

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Ш.Лхагва
2 жилийн өмнө

Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ-аас өнөөдөр цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал хийлээ. Хуралд Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа, Экспорт, борлуулалтын хэлтсийн дарга Пүрвээ, Санхүү нягтлан бодох бүртгэлийн хэлтсийн дарга Мөнхболд нар оролцож сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө

“Эрдэнэт үйлдвэрийн захирлууд Арабын нэгдсэн Эмират улсын Дубай хотод албан томилолтоор ажиллахдаа үйлдвэрийн газрыг барьцаалан 240 сая ам.доллар дансандаа шилжүүлсэн” гэх мэдээлэл зарим сайтаар цацагдсан. Энэ мэдээлэл ташаа гэдгийг үйлдвэрийн удирдлагууд хэллээ. Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр ямар нэгэн зээл аваагүй. Үйлдвэрлэл хэвийн төлөвлөгөөгөө биелүүлэн ажиллаж байна гэж тус үйлдвэрийн Ерөнхий захирлын Санхүү, эдийн засаг хариуцсан орлогч Д.Үүрийнтуяа хэллээ. 

2021 оны 12 дугаар сарын 01-ний байдлаар Эрдэнэт үйлдвэр улс орон нутгийн төсөвт 1 их наяд 158 тэрбум төгрөг төвлөрүүлж, цэвэр ашгийг төлөвлөгөөг 2,5 дахин биелүүлсэн байна. Мөн айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын ус, дулаан тог цахилгаан, хог хаягдлын хураамжийн санхүүжилтэнд 828 тэрбум төгрөг төвлөрүүлжээ.

2019 онд ТӨҮГ болсноос хойш жил бүр үйлдвэрлэлийн төлөвлөгөөг давуулан биелүүлэхээс гадна коронавирусын цар тахлын энэ үед Монгол улсын Засгийн газрын 224 дүгээр тогтоолоор баталсан үйлдвэрийн газрыг 2031 он хүртэл хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгагдсан томоохон төслүүдээ эхлүүлснийг мэдээлсэн. 

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын статустай ажиллаж эхэлсэн сүүлийн жилүүдэд бизнес төлөвлөгөө, хөрөнгө оруулалтын төлөвлөгөөг өмнөх оны 12 сард багтаан ТӨБЗГ-аар батлуулж, 2020 онд 190 сая долларын, 2021 онд 230 сая долларын зээл авахаар төлөвлөгөөнд тусгасан боловч өнөөдрийг хүртэл зээл авалгүйгээр үйлдвэрийн үйл ажиллагааг явуулж байгаа гэлээ.

Сурталчилгаа

Манай хуудсыг дагаарай!


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.