Жил бүрийн 12-р сарын 3-ныг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр болгон тэмдэглэдэг. Энэ жил тус өдрийг “Ковид 19-ийн дараах оролцоог хангасан, хүртээмжтэй, тогтвортой орчин дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн манлайлал ба оролцоо” уриан дор тэмдэглэн өнгөрүүлж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих, хамгааллыг сайжруулах чиглэлээр салбар, орон нутагтаа манлайлан ажиллаж, амжилт гаргасан байгууллага, иргэдийг тодруулах “Хөгжлийн бэрхшээлтэй хүнд хүртээмжтэй оны шилдэг” ёслолын ажиллагаа боллоо.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг дэмжих, амжилт гаргасан байгууллага, иргэдийг шалгаруулж, бүтээлч идэвх санаачлагыг өрнүүлэх, тэргүүний туршлагыг түгээн дэлгэрүүлэх, сайшаан урамшуулж, алдаршуулах зорилготой батлагдсан журам бөгөөд зорилгоо биелүүлж чадаж байгааг төр болон төрийн бус байгууллагын төлөөлөл ёслолын үеэр дурдаж байлаа.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.