СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Д.Хаянхярваа, Ш.Уртнасан нараас хураан авсан 500 мянган ам.доллар, 377 сая төгрөгийг улсын орлого болгоно

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Авлигатай тэмцэх газрын мөрдөгчид иргэн Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн хэргийн улмаас учирсан нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг төрийн сангийн дансанд төвлөрүүлж, улсын орлого болгоно.

Тус газрын Мөрдөн шалгах хэлтсээс явуулсан хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад

  • Д.Хаянхярваагаас 315.000 ам.доллар, 210.000.000 төгрөг
  • Ш.Уртнасангаас 150.000 ам.доллар, 65.000.000 төгрөг
  • Ш.Доржрагчаагаас 35.000 ам.доллар, 10.000.000 төгрөг
  • иргэн Б.С-аас 92.000.000 төгрөгийг тус тус эд мөрийн баримтаар хураан авчээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Д.Хаянхярваа нарт холбогдох эрүүгийн 2102004520285 дугаартай хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, шүүгчдэгч нарын гэмт хэрэг үйлдэж олсон мөнгийг улсын орлого болгохоор шийдвэрлэсэн.

Авлигатай тэмцэх газраас мөрдөн шалгах ажиллагааны явцад нийт 500.000 ам.доллар, 377.000.000 төгрөгийг хураан авч, төрийн зөрчигдсөн эрхийг сэргээх нөхцөлийг бүрдүүлсэн. Иймд шүүхийн шийдвэрийн дагуу Авлигатай тэмцэх газраас дээрх хураан авсан хөрөнгийг Сангийн яамны Төрийн сан дахь төсвийн орлогын дансанд шилжүүлнэ.

Авлигатай тэмцэх газар нь 2021 онд хууль бус хөрөнгийг илрүүлэх, хулгайлагдсан хөрөнгийг буцаах чиглэлээр мөрдөн шалгах ажлыг эрчимжүүлсэн бөгөөд одоогийн байдлаар авлигын гэмт хэргийн улмаас учирсан 92.4 тэрбум төгрөгийн хохирлыг улсын төсөвт нөхөн төлүүлээд байна гэж Авлигатай тэмцэх газраас мэдээллээ.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Наран
2 жилийн өмнө
202.21.107.81

Бурхан минь ямар их шунал вэ . Энэ их шуналтангуудын толгойг иож торгоод явуулдаг яасан их энэрэнгүй хууоь вэ иргэдэд бол яадаг билээ одоо энэ мэт олон хүмүүсээс идсэн уусэыг нь хураан авч өр зээлээ өлхөөн дарчихаар юм биш үү

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.