СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

ХБНГУ-д вакцин тариулаагүй иргэдийн хөдөлгөөнийг хязгаарлажээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   О.Тэргэл
2 жилийн өмнө

ХБНГУ-ын үндэсний болон бүс нутгийн удирдагчид коронавирусийн эсрэг вакцинжуулалтад хамрагдаагүй хүмүүсийг олон нийтийн болон үйлчилгээний газруудад нэвтрэхийг хоригложээ.

Тус улсад коронавирусийн халдварын дөрөв дэх давлагаа дэгдээд байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 388 хүн нас барсан байна. Түүнчлэн "Омикрон" шинэ хувилбарын тархалт эрсдэлтэй нөхцөл байдлыг үүсгээд байгаа билээ.

Удахгүй албан тушаалаа өгөх Канцлер Ангела Меркель энэхүү арга хэмжээг "үндэсний эв нэгдлийн" үйлдэл гэж тодорхойлсон ба гэж мэдэгджээ. Дараа долоо хоногийн лхагва гарагт Канцлерын албан тушаалыг хүлээн авах төлөвтэй байгаа Олаф Шольц мөн энэ алхмыг дэмжинэ гэдгээ илэрхийлээд байгаа юм.

Германы 16 муж, холбооны удирдагчдын тохиролцсон арга хэмжээний дагуу:

  • Вакцин тариулаагүй иргэд зөвхөн гэр бүлийн гишүүд болон өөр хоёр хүнтэй уулзах боломжтой
  • Хөлбөмбөгийн тэмцээн зэрэг гадаа талбайн арга хэмжээнүүдийн үзэгчдийн тоог 15 мянгаар хязгаарлана
  • Шинэ жилийн баяраар салют буудуулахыг хориглоно.

Эх сурвалж: BBC

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.