СПОРТ
ХӨГЖИМ
™ watch
Нийгэм | 2021-12-03

🔴 LIVE: БНСУ-ын ЭСЯ-аас өнөөдрийн дотор хохирогч охин болон Монголчуудаас уучлалт гуйхыг шаардлаа

Нийтэлсэн
3 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Б.Баярцэцэг
3 жилийн өмнө

БНСУ-д дунд сургуульд сурдаг 13 настай Монгол охиныг зодсон асуудлаар Монгол дахь БНСУ-ын Элчин сайдын яаманд иргэд шаардлага хүргүүллээ. Тус шаардлагад БНСУ-ын ЭСЯ-аас өнөөдрийн дотор хохирогч охин болон Монголчуудаас уучлалт гуйхыг шаардсан байна. Мөн хохирогч охинд санхүүгийн болон эрх зүйн тусламжийг үзүүлэх ёстой гэж тэд үзэж байна. 

Ж.Отгонбаяр: БНСУ-ын дунд сургуульд сурдаг 13 настай дээд ангийн дөрвөн эмэгтэй сурагч нийлж зургаан цагийн турш зодож, хүчээр архи уулган, өрөөнд хорьсон ноцтой хэрэг гарсан. Тус хэрэг өнгөрсөн долдугаар сард гарсан монгол хүүхдийн эрх маш ноцтой зөрчигдсөн байхад .

Бид охины ар гэрийнхэнтэйгээ нь холбогдсон өмгөөлөгчгүй, маш их дарамтад байна. Солонгосын хэвлэлүүдээр 13 настай охин өөрөө очоод зодуулсан юм шиг сөрөг мэдээллүүд явж эхэлсэн байна.

БНСУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ-ны Дэд тэргүүн Ким Чоль Сан: . Мөн энэ талаар өчигдөр ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзаж ярилцсан. Одоогийн байдлаар 40 мянга гаруй монголчууд БНСУ-д ажиллаж амьдарч байна. Энэ нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, улсын өсөлт хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг гэж боддог. Хоёр улсын иргэд төдийгүй, ЗГ-ын түвшинд найрсаг харилцаа үргэлжилнэ хэмээн найдаж байна.

Ж.Отгонбаяр: БНСУ-д өмгөөллийн үйлчилгээ авахад багагүй өндөр төлбөртэй. Тиймээс яам үүнд анхаарлаа хандуулж, , уучлалт гуйхыг би иргэнийхээ хувьд шаардаж албан бичиг хүргүүлсэн. . Хэрэв энэ тал дээр анхаарал хандуулахгүй бол олон улсын хүний эрхийн байгууллагад хандана гэдгээ хэлье. Саяхан БНСУ-д монгол бүсгүйн ажилладаг буудлын эзэн нь бэлгийн дарамт үзүүлж, нэг цаг гаруй зодсон хэрэг гарсан. Тэр үед БНСУ дахь консул юу хийж байсан юм бэ? Ниргэсний дараа хашхирав гэгчээр консул өнөөдөр гарч ирж байна.

Иргэддээ үйлчилмээр байна. Та татварын мөнгөөр иргэдийнхээ төлөө ажиллах гэж очсон болохоос зугаалах гэж гэр бүлээрээ амьдраагүй. Монгол Улс хүнээ мартаад удаж байна. Монголын төрөөс хүний эрхийг яриад ч хэрэггүй.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (1)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Зочин
3 жилийн өмнө
202.55.188.41

Хүний эрхийг дээдэлцгээе монголчууд аа

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.