СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

Золгүй байдлаар хоёр иргэн нас баржээ

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Т.Сайнбуян
2 жилийн өмнө

Онцгой байдлын газрын дуудлагын хоногийн мэдээнд нийт 6 гал түймрийн дуудлага бүртгэгдэж, нас барсан 2 дуудлага, автомашины төмөр эд ангид хавчуулагдсан 1 дуудлага бүртгэгджээ.

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Ноён хонгор” гэдэг газарт спиртний үйлдвэрийн гүний худагнаас хүний хувцас, гутал гарч ирсэн, хүн байх магадлалтай гэсэн дуудлагыг 12.02-ны өдөр иржээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, 22 км зам туулан 15:00 цагт очиж, .

Мөн Баян-Өлгий аймгийн Буянт сумын Хөлцөөт 2 дугаар багийн “Бага богч” гэдэг газар иргэн Ц /45 настай, эмэгтэй/ 11.29-ний өдрийн 14:00 цагийн үед гэрээсээ гараад сураггүй болсон тухай мэдээллийг 12.02-ны өдрийн 11:20 цагт хүлээн авчээ. Тус сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд, сумын цагдаагийн хэсгийн алба хаагчид 12.01-ний өдрийн 22:00 цагт эрэн хайх ажиллагааг эхлүүлж, 12.02-ны өдрийн 11:32 цагт тус сумын .

Өмнөговь аймгийн Цогтцэций сум Сийрст багийн “Энержи 0 цэг” гэдэг газар хоёр автомашин мөргөлдөж автомашины төмөр эд ангид хүн хавчуулагдсан тухай дуудлагыг хүлээн аван тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр ангийн алба хаагчид 11 км замыг туулан очиход тус сумаас Өмнөговь аймгийн чиглэлд нүүрс ачиж явсан иргэн Б.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашиныг иргэн Ч.М-ийн “Хьюндай Портер” загварын ачааны автомашин /2 зорчигчтой, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн/-ыг мөргөж, тус автомашинд зорчин явсан байсныг 17:35 цагт автомашинаас эсэн мэнд гаргаж, тус сумын сум дундын эмнэлгийн их эмчид хүлээлгэн өгсөн байна.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (0)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.