СПОРТ
ХӨГЖИМ
™ watch

“Эрдэнэс Монгол”-ын захирал Д.Хаянхярвааг 40 сая төгрөгөөр торголоо

Нийтэлсэн
2 жилийн өмнө


Сурталчилгаа
Нийтэлсэн:   Г.Равжаа
2 жилийн өмнө

Албан тушаалаа урвуулж, бусдаас их хэмжээний хахууль авсан хэрэгт холбогдсон, УИХ-ын гишүүн асан, “Эрдэнэс Монгол” компанийн захирал Д.Хаянхярваа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргээ хялбаршуулж шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг өнөөдөр Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хэлэлцлээ.

НПГ-аас Д.Хаянхярваад Эрүүгийн хуулийн 22.1-2 дахь хэсгийн “Нийтийн албан тушаалтан албан үүрэг, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан”, 22.4-2-ын “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлсний хариуд үргэлжилсэн үйлдлээр хахууль авсан гэмт хэргийг бусадтай нэгдэж, зохион байгуулж оролцсон”, 18.6-1-т заасан “Гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж эх үүсвэрийг нь нуун далдлах зорилгоор шилжүүлсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдсэн байдаг.

Харин түүний туслах Ш.Уртнасанг хахууль авсан, мөнгө угаасан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр хамтран оролцсон гэх үндэслэлээр буруутгасан бол төслийн нэгжийн захирал Ш.Доржрагчаад Эрүүгийн хуулийн 22.5-1-т заасан “үргэлжилсэн үйлдлээр өөртөө, бусдад давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгөх гэмт хэргийг бусадтай нэгдэж гүйцэтгэгчээр оролцсон”, юм.

УИХ-аас 2015 онд шинэчлэн баталж, 2017 оны долдугаар сарын 1-нээс дагаж мөрдсөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт “Хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа”-г хуульчилсан байдаг. Хуулийн энэ зүйл, заалтын дагуу дээрх хүмүүс НПГ-ын хяналтын прокурорт хэргээ шуурхай шийдвэрлүүлэх саналаа гаргасан бөгөөд үүнийг хуульчид “Прокурортойгоо ял тохиролцох” хэмээн хэлж хэвшиж буй. Ийнхүү тохиролцоод прокурор нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-3 дахь хэсэгт заасан үндэслэл хангагдсан гэж үзэн Д.Хаянхярваад албан тушаалаа урвуулсан үйлдэлд нь нийтийн албанд томилогдох эрхийг гурван жил хасаж, 23 сая төгрөгөөр торгох, хахууль авсан үйлдэлд нь нийтийн албанд ажиллах эрхийг таван жил хасаж, дээрх хэмжээгээр торгох ял оноох, мөнгө угаасан хэрэгт нь зорчих эрхийг зургаан сар хасах ял ногдуулах саналаа илэрхийлэн шүүхэд хүргүүлсэн байна. Ш.Уртнасанд хахууль авсан хэрэгт нь нийтийн албанд томилогдох эрхийг зургаан жил хасаж, 23 сая төгрөгөөр торгох, мөнгө угаасан үйлдэлд зорчих эрхийг нь зургаан сар хасах, хахууль өгсөн хэрэгт холбогдсон Ш.Доржрагчаад нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил гурван сарын хугацаагаар хасаж, таван сая, Ц.Отгонбаатарт нийтийн албанд томилогдох эрхийг хоёр жил хасаж, 5.1 сая төгрөгөөр торгох ял санал болгосныг шүүгдэгч дөрвөн хүн хүлээн зөвшөөрчээ.
Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзээд прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргасан байна.
Ингэхдээ бол мөнгөн угаасан үйлдэлд ногдуулах зургаан сараас цагдан хоригдсон 30 хоногийг хасаж, зорчих эрхийг нь таван сар хязгаарлахаар тогтоожээ. Бусад гурван шүүгдэгчид прокуророос санал болгосон дээрх ял шийтгэлийг оноов.
Түүнчлэн байна.

Мөн иргэний хариуцагч буюу “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гэрээ, эрх зүйн хамтын ажиллагааны газрын захирал Б.Сүндэрьяагаас 92 сая төгрөг гаргуулж, хохирогч болсон тус компанид олгохоор болсон юм. Тэрбээр “Эрдэнэс Монгол” ХХК-ийнхны баталсан журмыг зөрчин сургалтын төлбөрт уг мөнгийг гаргуулан авсан хүн аж.

Сурталчилгаа


Сэтгэгдэл (6)

Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.

Munkhbayar
2 жилийн өмнө
202.9.46.26

Pizdaa vheesee

Эрдэнэ
2 жилийн өмнө
66.181.180.160

Төрийн албанд уйваагүй ичих нүүргүй ийм хүмүүсээр дүүрэн байна яандаа энэ төр маань. Ингэж амар амгалан сайхан амьдрана гэж боддог л байхдаа. Ямар сайхан гоё юм ярьдаг хүн билээ энэ Хаянаа гуа.

боб
2 жилийн өмнө
202.9.47.35

энэ хогийн сдаг удмаар нь төрд бүү ойртуул,биеээр нь ялыг эдлүүл авилгачид бүр даварч бнаа. Одоо миеэ , жунай 2 - г олж барихад их юм гарнадаа юун хуянхярваа

Иргэн
2 жилийн өмнө
66.181.161.30

Өө зө зө хэмжээгүй их мөнгө шаачихаад л 40.хөн саяар торгуулаад л болоо юу ингэхлээр чинь авилга мандан бадралгүй яадийн хууль шүүхийнхэн тэр их мөнгөнөөс нь хувааж гудраад ийм ял өгөөд байна уу даа

Ганбаа
2 жилийн өмнө
192.82.74.132

Төрийн ажил хийх эрхийг нь хасаж ажилаас нь зайлуулбал таарна

Хүчингүй болго
2 жилийн өмнө
64.119.21.85

ЯЛ ЗАВШУУЛЖ БАЙГАА ЭНЭ ГЭМТ ХЭРГИЙН ХАРИУЦЛАГЫГ ХЭН ҮҮРЭХ ВЭ. ЭНЭ ЗААЛТЫГ ЯАРАЛТАЙ ХҮЧИНГҮЙ БОЛГОМООР БАЙНА.

© 2019 livetv.mn. Бүх эрх хуулиар хамгаалагдсан.
Мэдээлэл хуулбарлах хориотой.