Японы Засгийн газар энэ 12 дугаар сарын турш ямар ч нислэг хүлээж авахгүй бөгөөд гадаадын жуулчдыг нэвтрүүлэхгүй гэж мэдэгджээ.
Энэхүү арга хэмжээ нь коронавирусийн "Омикрон" хувилбартай холбоотой юм. Тус улсад уг шинэ хувилбарын хоёр тохиолдол бүртгэгдээд байгаа бөгөөд халдвар авсан хүмүүс нь цар тахлын эсрэг вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байжээ.
Агаарын хилийн хязгаарлалт нь "онцгой байдлын арга хэмжээ" хэдий ч нэг сараас удаан хугацаанд үргэлжлэхгүй гэж найдаж байгаагаа Японы Тээврийн яамнаас мэдэгдсэн байна. Тус яамны зүгээс агаарын тээврийн компаниудыг бүх нислэгийн захиалгаа нэн даруй хаахыг тушаасан бөгөөд аль хэдийн батлагдсан нислэгүүд ч цуцлагдах магадлалтай байгаа юм.
Түүнчлэн Өмнөд Африк болон ойр орчмын бусад есөн орноос Японд буцаж ирэх хүсэлтэй гадаадын оршин суугчдыг хүлээж авахгүй байх шийдвэр гарчээ. Эх орондоо эргэн ирж буй япон иргэд харин 14 хүртэлх хоногийн тусгаарлалтад орох шаардлагатай болсон байна.
Эх сурвалж: UPI
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.