АН-ын Үндэсний анхдугаар чуулган болон цаг үеийн асуудлаар тус намын дарга С.Эрдэнэ мэдээлэл хийлээ.
АН Үндэсний анхдугаар чуулган энэ сарын 4-6-ны хооронд хийхээр бэлтгэл ажлаа хийж байна. Хүндэтгэлийн бөхийн барилдаанаар эхний өдрийн үйл ажиллагаагаа эхлээд 5-ны өдөр Үндэсний анхдугаар чуулганы хуралдаан эхэлнэ. Нийт 1206 төлөөлөгч үйл ажиллагаанд оролцоно. Энэ чуулганаар үндсэн гурван том илтгэлийг оруулна гэв.
АН-ын дарга С.Эрдэнэ:
-Чуулганд оролцогчдын санал бодлыг сонсох харилцан ярилцах хэлбэрээр чуулган явагдана. Улс төрийн намын тухай хуулийн хэлэлцүүлгийг нийт төлөөлөгчдөдөө танилцуулна. Мөн хүний эрхийн асуудлыг онцгойлж тавьж байгаа.
Ардчилал хүний эрхийн өдөр 12 дугаар сарын 10-нд болно. Хүний эрхийн үндэсний форум зохион байгуулахаар мөн төлөвлөж байна.
Иргэний нийгмийн байгууллагуудын оролцоог хангасан хүний эрхийн асуудалд анхаарлаа хандуулдаг гадаадын байгууллагын оролцоог хангасан форум байх болно.
УИХ-ын АН-ын зарим гишүүдтэй хамтран бид иргэний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хуулийн төслийг боловсруулаад үндсэндээ дуусаж байна.
Манай улсад энэ асуудалд хандсан эрх зүйн зохицуулалт байхгүйгээс болж хууль дүрэмд хүний эрхийг зөрчсөн 800 зүйл заалт байна. Тиймээс хуулийн төслийг УИХ дахь АН-ын бүлгээрээ дамжуулж Их хуралд өргөн барих болно. Энэ хууль батлагдсанаар ардчилсан улсад иргэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх зүйн орчныг зохицлоохоор зорьж байна гэлээ.
Уншигч та сэтгэгдэл бичихдээ бусдын нэр төрд халдахгүй, ёс бус, бүдүүлэг үг хэллэг ашиглахгүй
байж, өөрийн болоод хүний үзэл бодлыг хүндэтгэнэ үү.
зайлаад өгөөч гуйж байнааахх
Эрдэнэ өөрийнхээ явуулсан сонгуулиа хүндэтгээд бүх эрхээ Тулгат даргадаа өгөөд өөрөө холдмоор до. Гэтэл гарч ирээд л дарга гээд байгаа нь тэнэг юм аа